Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-01-20 20:20:05

 

Булган аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу  11 дугаар сард Булган аймгийн  Зүүнтүрүү-Булган,  Хангал сумын Хялганат тосгоны Сэлэнгэ-Хялганат хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр гадаргын усны эрдэсжилт Зүүнтүрүү -Булган 422.5мг/л, Сэлэнгэ-Хялганат 233.0 мг/л байв. 

2021 оны 11 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

                                                                                                                                                       1 дүгээрхүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Зүүнтүрүү - Булган

10.72

1.3

3.5

0.58

0.004

0.051

0.60

2

Сэлэнгэ-Хялганат

 

 

2.1

0.43

0.001

0.013

0.47

MNS4586:1998

6<

3.0

10.0

0.50

0.020

0.100

1.50

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.

Зүүнтүрүү гол: Зүүнтүрүү голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээр  голын усны эрдэсжилт 422.5 мг/л, хатуулаг 4.48 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 494.0 µS/cm аммонийн азот 0.58 мг/л, нитритийн азот 0.004 мг/л , нитратын азот 0.97мгN/л, эрдэс фосфор 0.051 мг/л байна.

Сэлэнгэ гол: Сэлэнгэ голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээр голын усны эрдэсжилт 233.0 мг/л, хатуулаг 2.77 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 233.0 µS/cm  аммонийн азот 0.43 мг/л, нитритийн азот 0.001 мг/л , нитратын азот 0.011 мгN/л, эрдэс фосфор 0.013 мг/л байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

11 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус76.5%-ийн цэвэршилттэй, байлаа.Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

 

P

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

4.52

орох

8.03

25.0

136

30.4

27.5

гарах

7.99

22.0

32

27.2

Цэвэршилт, хувь

76.5%

 

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ