Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-07-29 07:41:32

Булган аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 7 дугаар сард Булган аймгийн Булган сумын Зүүнтүрүү-Булган  хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Зүүнтүрүү-Булган 488.0 мг/л, байв. 

2021 оны 7 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

                                                                                                                                                    1 дүгээрхүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Зүүнтүрүү-Булган

5.76

2.2

2.9

0.14

0.017

0.011

0.92

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.

Зүүнтүрүү гол: Зүүнтүрүү голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 488.0 мг/л, хатуулаг 4.37 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 513 µS/cm аммонийн азот 0.14 мг/л, нитритийн азот 0.017 мг/л , нитратын азот 0.65 мгN/л, эрдэс фосфор 0.011 мг/л байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

7 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 35.0%-ийн цэвэршилттэй, байлаа.

Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

                                                                                                                                                                                                                            2 дугаар хүснэгт

Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

 

P

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

7.18

орох

7.16

174

80

32.0

54.7

гарах

7.12

115

52

  25.6

Цэвэршилт, хувь

35.0%

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ