Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-01-30 02:12:14

1.Гадаргын усны чанар

 

Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ, Булган сумын Зүүнтүрүү голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд хөтөлбөрийн дагуу 2 цэгээс 2022 оны 11 дүгээр сарын 4 болон 18 ний өдрүүдэд дээж авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Сэлэнгэ болон Зүүнтүрүү голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2021 оны 1-11 саруудыг 2022 оны 1-11 саруудтай харьцуулсан байдлаар

Зураг 1-т харууллаа

2022 оны 1-11 сарын байдлаар Сэлэнгэ голын усны цахилгаан дамжуулах чанар 157,5-379 мкСи/см, Зүүнтүрүү голын усны цахилгаан дамжуулах чанар 430-505 мкСи/см байна.

Хүснэгт 1 –д Сэлэнгэ, Зүүнтүрүү голын усны гол ионы агууламжийг харуулав.

Усны харуул

Хатуулаг, мг-экв/л

Са мг/л

Мg мг/л

K+Na, мг/л

SO4 мг/л

Cl мг/л

HCO3 мг/л

Эрдэсжилт, мг/л

Сэлэнгэ-Хялганат

2.85

39.1

10.9

7

29.5

2.8

148.9

238.2

Зүүнтүрүү-Булган

4.21

57.1

16.5

30

53.5

3.5

256.3

416.9

MNS4586:98

 

 

 

 

100

300

 

 

Сэлэнгэ, Зүүнтүрүү голын дагуух Сэлэнгэ-Хялганат, Зүүнтүрүү-Булган харуулын хяналт шинжилгээний 2 цэгт ерөнхий хатуулагыг А.Е.Посоховын ангилалаар авч үзэхэд Сэлэнгэ голын хатуулаг 2,85мг-экв/л, Зүүнтүрүү голын хатуулаг 4,21 мг-экв/л байгаа нь “Маш зөөлөн ус” ангилалд багтаж байна.

Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлийн агууламж

Усны харуул

pH

УХ,     мг/л

БХХ5, мг/л

ПИЧ мг/л

NH4, мг/л

NO3 мг/л

NO2 мг/л

Р   мг/л

Сэлэнгэ-Хялганат

7.76

 

 

2.1

0.20

0.82

0.008

0.034

Зүүнтүрүү-Булган

8.14

20.0

8.0

3.8

0.13

1.09

0.008

0.000

MNS4586:98

 

4.00<

3.0

 

0.50

9.00

0.020

0.100

Сэлэнгэ голын усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны чанарын стандарт MNS4586:1998 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй. Харин Зүүнтүрүү голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ( БХХ5) хүлцэх агууламжаас 2,7 дахин, ууссан хүчилтөрөгчийн агууламж хүлцэх агууламжаас 5 дахин давсан бусад  үзүүлэлт хэвийн хэмжээнд байна.

Зураг 2. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж

Зураг 3. Аммоны азотын /NH4/ агууламж

2. Булган аймгийн хаягдал бохир усны хяналт шинжилгээ

2022 оны 11 дүгээр сарын 23 ний өдөр Булган аймгийн “Булган Мээж” ХХК-ний төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах станцаас нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний үр дүнг           MNS 4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-харьцуулан хүснэгт 3-т үзүүллээ.

Хүснэгт-3 Булган аймгийн хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж

 

 

 

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж

Сорьц авсан цэг

рН

Ж/б мг/л

БХХ5 мг/л

ХХХ мг/л

NH4 мг/л

NO2 мг/л

NO3 мг/л

Цэвэршилт, %

ТЦБ

орох

7.74

72.4

32

7.36

 

37.5%

гарах

7.55

61.6

20

7.20

27.5

0.14

7.7

MNS 4943:2015

6-9

30.0

20.0

50.0

15.00

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-Химийн хэрэгцээт хүчилтөрөгч

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 37,5 % -ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны нийт азотын хэмжээ 2,4 дахин их давсан бохирдолтой байна.

Тойм бичсэн: БОШЛ-ын эрхлэгч   М.Насанжаргал

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 1-р сарын тойм 2023-01-31 1970-01-01 2