Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Булган аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 5 дугаар сарын тойм


Булган аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 5 дугаар сарын төлөв байдал
1.Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 5 дугаар сард Булган аймгийн Тэшиг сумын Эрэн-Тэшиг, Харгал-Тэшиг, Сайхан сумын Орхон-Сайхан Хангал сумын Хялганат тосгоны Сэлэнгэ-Хялганат, Булган сумын Зүүнтүрүү-Булган хяналт-шинжилгээний 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Зүүнтүрүү-Булган 440.9 мг/л, Эрэн-Тэшиг 137.0 мг/л, Харгал-Тэшиг 1366 мг/л, Орхон-Сайхан 201.9 мг/л Сэлэнгэ-Хялганат 229.8 м/л байв.
2022 оны 5 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээрхүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Зүүнтүрүү-Булган |
8.43 |
4.8 |
4.3 |
0.67 |
0.002 |
0.036 |
0.43 |
2 |
Эрэн-Тэшиг |
|
|
1.9 |
0.15 |
0.011 |
0.030 |
0.92 |
3 |
Харгал-Тэшиг |
|
|
7.2 |
0.65 |
0.009 |
0.034 |
2.73 |
4 |
Орхон-Сайхан |
8.96 |
2.7 |
1.1 |
0.16 |
0.014 |
0.015 |
1.12 |
5 |
Сэлэнгэ-Хялганат |
|
|
2.6 |
0.12 |
0.018 |
0.019 |
0.87 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.
Зүүнтүрүү гол: Зүүнтүрүү голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 440.9 мг/л, хатуулаг 4.03 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 471.0 us/cm аммонийн азот 0.67 мг/л, нитритийн азот 0.002 мг/л , нитратын азот 0.65 мгN/л, эрдэс фосфор 0.036 мг/л байна.
Эрэн гол: Эрэн голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 137.0 мг/л, хатуулаг 1.22 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 159.1us/cm, аммонийн азот 0.15 мг/л, нитритийн азот 0.011 мг/л , нитратын азот 0.85 мгN/л, эрдэс фосфор 0.030 мг/л байна.
Харгал нуур: Харгал нуурын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1366 мг/л, хатуулаг 9.69 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 1432us/cm , аммонийн азот 0.65 мг/л, нитритийн азот 0.009 мг/л , нитратын азот 0.34 мгN/л, эрдэс фосфор 0.034 мг/ байна.
Орхон гол: Орхон голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 201.9 мг/л, хатуулаг 2.13 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 212.4 us/cm , аммонийн азот 0.16 мг/л, нитритийн азот 0.014 мг/л , нитратын азот 0.29 мгN/л, эрдэс фосфор 0.015 мг/л байна.
Сэлэнгэ гол: Сэлэнгэ голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 229.8 мг/л, хатуулаг 2.28 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 260.6 us/cm , аммонийн азот 0.12 мг/л, нитритийн азот 0.018 мг/л , нитратын азот 0.27 мгN/л, эрдэс фосфор 0.019 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
5 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус %-ийн цэвэршилттэй, байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
8.65 |
орох |
7.94 |
128 |
64 |
36.8 |
44.7 |
|
гарах |
7.83 |
80 |
44 |
17.6 |
||
Цэвэршилт, хувь |
31.3% |
БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ