Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны болон бохир усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-18 13:17:43

Булган аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу  дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг-Хантай, Тэшиг сумын Эрэн-Тэшиг, Харгал-Тэшиг, Сайхан сумын Орхон-Сайхан Хангал сумын Хялганат тосгоны Сэлэнгэ-Хялганат,  хяналт-шинжилгээний 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Эрэн-Тэшиг 116,2 мг/л, Харгал-Тэшиг 1086 мг/л , Сэлэнгэ-Хялганат 200,9 мг/л ,Орхон-Сайхан 167,3, Эг-Хантай 174,9 мг/л байв. 

 

2019 оны 8 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

1 дүгээрхүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Эрэн-Тэшиг

 

 

3,5

0,55

0,002

  0,011

0,24

2

Харгал-Тэшиг

 

 

11,5

0,07

0,006

0,189

1,28

3

Сэлэнгэ-Хялганат

 

 

4,8

0,04

0,002

0,096

0,22

4

Орхон-Сайхан

8,0

3,4

4.0

0,09

0,001

0,007

0,58

5

Эг-Хантай

 

 

4,5

0.55

0,001

0,023

0,35

MNS4586:1998

6<

3.0

10.0

0.50

0.020

0.100

1.50

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй

Эрэн гол: Эрэн голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 116,2 мг/л, хатуулаг 0,95 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 123,8  аммонийн азот 0,55 мг/л, нитритийн азот 0,002 мг/л , нитратын азот 0,13 мгN/л, эрдэс фосфор 0,011 мг/л байна.

Харгал нуур: Харгал нуурын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1086 мг/л, хатуулаг 8,28 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 2630  аммонийн азот 0,07 мг/л, нитритийн азот 0,006 мг/л , нитратын азот 0,75 мгN/л, эрдэс фосфор 0,189 мг/л байна.

Сэлэнгэ гол: Сэлэнгэ голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 200,9 мг/л, хатуулаг 2,17 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 247  аммонийн азот 0,04 мг/л, нитритийн азот 0,002 мг/л , нитратын азот 0,39 мгN/л, эрдэс фосфор 0,032 мг/л байна.

Орхон гол: Орхон голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 167,3 мг/л, хатуулаг 1,33 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 171,6  аммонийн азот 0,09 мг/л, нитритийн азот 0,001 мг/л , нитратын азот 0,28 мгN/л, эрдэс фосфор 0,007 мг/л байна.

Эгийн гол: Эгийн голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 174,9 мг/л, хатуулаг 1,9 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 183,5  аммонийн азот 0,55 мг/л, нитритийн азот 0,001 мг/л , нитратын азот 0,17 мгN/л, эрдэс фосфор 0,023 мг/л байна

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

8 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 62,6 %-ийн цэвэршилттэй, байлаа.

Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

 

P

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

 

орох

8,24

90,8

38,0

25.6

4,76

1,54

гарах

8,36

98,0

14,2

28,0

4,14

1,11

Цэвэршилт, хувь

62,6 %

 

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ