Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны болон бохир усны чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-01-20 09:22:55

Булган аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу  дугаар сард Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Сэлэнгэ-Хялганат, Булган сумын Зүүнтүрүү-Булган хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Сэлэнгэ-Хялганат 277.2 мг/л , Зүүнтүрүү-Булган  456.9 мг/л байв. 2019 оны 11 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

1 дүгээрхүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Сэлэнгэ-Хялганат

   

0.5

0.11

0.003

0.068

0.21

2

Зүүнтүрүү-Булган

   

0.6

0.19

0.004

0089

0.27

MNS4586:1998

6<

3.0

10.0

0.50

0.020

0.100

1.50

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй

Сэлэнгэ гол: Сэлэнгэ голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 277.2 мг/л, хатуулаг 2,84 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 295  аммонийн азот 0,11 мг/л, нитритийн азот 0,003 мг/л , нитратын азот 0,79 мгN/л, эрдэс фосфор 0,068 мг/л байна.

Зүүнтүрүү гол: Зүүнтүрүү голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 456,9 мг/л, хатуулаг 3,72  экв/л, цахилгаан дамжуулах чадвар 495  аммонийн азот 0,19 мг/л, нитритийн азот 0,004 мг/л , нитратын азот 0,15 мгN/л, эрдэс фосфор 0,089 мг/л байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

11 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 36,4 %-ийн цэвэршилттэй, байлаа.

Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

SO4

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

 

орох

8.04

20.8

92.0

33.6

130.7

226.9

гарах

8.01

48.4

58.5

19.2

74.9

134.5

Цэвэршилт, хувь

36.4 %

 

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ