Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны болон бохир усны чанарын 2020 оны 1 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-04-05 00:24:37

Булган аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 1 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу  дугаар сард Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Сэлэнгэ-Хялганат  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Сэлэнгэ-Хялганат 327.6 мг/л  байв. 2020 оны 1 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

1 дүгээрхүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Сэлэнгэ-Хялганат

   

0.6

0.22

0.012

0.125

0.10

2

 

             

MNS4586:1998

6<

3.0

10.0

0.50

0.020

0.100

1.50

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй

Сэлэнгэ гол: Сэлэнгэ голын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 327.5 мг/л, хатуулаг 3.16 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 335  аммонийн азот 0,22 мг/л, нитритийн азот 0,012 мг/л , нитратын азот 0,20 мгN/л, эрдэс фосфор 0,125 мг/л байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 1 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 18,6 %-ийн цэвэршилттэй, байлаа.

Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

SO4

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

 

орох

8.04

63,6

28,0

22,4

113,7

-

гарах

8.01

60,8

22,8

48,0

113,2

-

Цэвэршилт, хувь

18,6 %

 

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ