Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны болон бохир усны чанарын 2020 оны 9 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-10-14 09:15:31

Булган аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 9 дугаар сард Булган аймгийн Зүүн-түрүү Булган усны харуул цэгээс усны 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт нь  Зүүн-түрүү Булган 474.5 мг/л байв.2020 оны 9  дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

1 дүгээр хүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

 

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Зүүн-Түрүү Булган

8.01

0.9

 

2.9

 

0.004

0.008

0.031

0.60

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.

Зүүн-Түрүү Булган : Зүүн-түрүү Булган  усны харуулын  хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт-474.5 мг/л, хатуулаг-4.5 экв/л, цахилгаан дамжуулах чадвар-487.0  аммонийн азот-0.004 мг/л, нитритийн азот-0.008 мг/л , нитратын азот-0.67 мгN/л, эрдэс фосфор-0.031 мг/л, гидрокарбонат-317,3мг/л, хлор-2.1 мг/л  байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

9 дугаар сард, Булган аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 38.8  %-ийн цэвэршилттэй, байлаа.

Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Булган сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

 

P

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

 

орох

8.12

228

69.3

29.3

-

-

гарах

8.37

146

42.4

32.3

32.8

5.86

       Цэвэршилт, хувь

                                              38.8 %

 

                   БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ