Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 3-р сарын тойм


Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 3 дүгээр сарын төлөв байдал
1.Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 3 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг-Хантай, Сайхан сумын Орхон-Сайхан хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Эг-Хантай 274.8 мг/л, Орхон-Сайхан 264.2мг/л байв.
2023 оны 3 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Эг-Хантай |
|
|
4.1 |
0.21 |
0.003 |
0.006 |
0.28 |
2 |
Орхон-Сайхан |
9.67 |
3.4 |
3.0 |
0.11 |
0.008 |
0.011 |
0.56 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.
Эгийн гол: Эгийн голын хяналтын цэгээс 3 сарын 13 нд сорьц авч, усны химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 274.8 мг/л, хатуулаг 3.18 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 291.3μS/cm аммонийн азот 0.21 мг/л, нитритийн азот 0.003 мг/л, нитратын азот 0.37 мгN/л, эрдэс фосфор 0.006 мг/л байна.
Орхон гол: Орхон голын хяналтын цэгээс 3 сарын 16 нд сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 264.2 мг/л, хатуулаг 2.47экв/л, цахилгаан дамжуулах чадвар 283.2μS/cm аммонийн азот 0.11 мг/л, нитритийн азот 0.008 мг/л , нитратын азот 0.008 мгN/л, эрдэс фосфор 0.011 мг/л байна.
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 1 дүгээр сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг-Хантай , Булган аймгийн Сайхан сумын Орхон-Сайхан усны харуулын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 3 дүгээр сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдийг усны чанарын стандарт MNS4586:1998 харьцуулан 3 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 2023 оны 3-р сарын шинжилгээний дүнг 2022 он 3-р сарын дүнтэй харьцуулсан байдалаар
Хүснэг 1-д Эг-Хантай голын усны гол ионы агууламжийг харуулав.
огноо |
Усны харуул |
Хатуулаг, мг-экв/л |
Са мг/л |
Мg мг/л |
K+Na, мг/л |
SO4 мг/л |
Cl мг/л |
HCO3 мг/л |
Эрдэсжилт , мг/л |
2022-3 |
Эг-Хантай |
3.08 |
39.7 |
13.4 |
19.8 |
36.0 |
1.4 |
187.9 |
298.2 |
2023-3 |
Эг-Хантай |
3.18 |
43.1 |
12.5 |
9.5 |
20.9 |
2.1 |
186.7 |
274.8 |
MNS4586:98 |
|
|
|
|
100 |
300 |
|
|
Зураг1.
Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлийн агууламж
огноо |
Усны харуул |
pH |
ПИЧ мг/л |
NH4, мг/л |
NO3 мг/л |
NO2 мг/л |
Р мг/л |
Fe мг/л |
F мг/л |
2022 |
Орхон-Сайхан |
7.39 |
1.0 |
0.07 |
0.24 |
0.001 |
0.013 |
0.19 |
0.72 |
2023 |
Орхон-Сайхан |
7.21 |
3.0 |
0.11 |
0.08 |
0.008 |
0.011 |
0.08 |
0.56 |
MNS4586:98 |
|
10 |
0.50 |
9.00 |
0.020 |
0.1 |
|
1.5 |
Зураг2,
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 3 дүгээр сарын 15 ний өдөр Булган аймгийн “Булган Мээж” ХХК-ний төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах станцаас нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний үр дүнг MNS 4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-харьцуулан хүснэгт 1-т үзүүллээ.
Хүснэгт-1 Булган аймгийн хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж 2- дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
P2O5 мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт, % |
ТЦБ |
орох |
7.91 |
64 |
47 |
14 |
|
|
41.9% |
||
гарах |
7.71 |
44 |
27.3 |
9.4 |
1.52 |
14.9 |
0.85 |
8.7 |
||
MNS 4943:2015 |
6-9 |
30.0 |
20.0 |
|
1.5 |
15.00 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-Химийн хэрэгцээт хүчилтөрөгч
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 41.9 % -ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны нийт азотын хэмжээ 1.6 дахин их давсан бохирдолтой байна.
Тойм бичсэн: БОШЛ-ын инженер Г.Насанжаргал
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Булган аймгмйн гадаргын усны чанарын 5 дугаар сарын тойм тайлан | 2023-06-02 | 1970-01-01 | 4 |
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 4 дүгээр сарын тойм тайлан | 2023-04-28 | 1970-01-01 | 23 |
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 2-р сарын тойм | 2023-02-28 | 1970-01-01 | 48 |
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 1-р сарын тойм | 2023-01-31 | 1970-01-01 | 68 |
Булган аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дугаар сарын тойм | 2020-09-07 | 1970-01-01 | 1137 |