Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Булган аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 3 дугаар сарын тойм тайлан

Шинэчлэгдсэн: 2024-04-22 10:52:40

Булган аймгийн  гадаргын усны чанарын

2024 оны 3 дугаар сарын төлөв байдал

1.Гадаргын усны чанар

    Тус лаборатори нь  усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 3 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг-Хантай, Сайхан сумын Орхон-Сайхан  хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Эг-Хантай 279.3 мг/л, Орхон-Сайхан 335.1 мг/л байв. 

 3 дугаар сард хийсэн усны шинжилгээний зарим  үзүүлэлтүүдийг MNS4586:1998 стандартай харьцуулав. 

                                                                                                                                      1 дүгээр зураг

3 дугаар  сарын байдлаар Эг-Хантай  голын усны цахилгаан дамжуулах чанар нь 287.0-363.0 uS/см-тай, Орхон-Сайхан голын усны цахилгаан дамжуулах чанар 283.2-391.0 uS/см-тай байна.

Хүснэгт1.  Эг-Хантай, Орхон-Сайхан голын усны гол ионы агууламжийг  харуулав.  

д/д

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

Ca

Mg

Хат

SO4

Cl

K+Na

HCO3

Эрдэсжилт

1

Эг-Хантай

46.9

12.3

3.35

18.2

3.5

6.8

191.6

279.3

2

Орхон-Сайхан

40.7

14.2

3.20

37.3

6.4

29.0

207.5

335.1

MNS4586:1998

 

 

 

100

300

 

 

 

Хутаг-Өндөр сумын Эг-Хантай, Сайхан сумын Орхон-Сайхан  хяналт-шинжилгээний 2 цэгт ерөнхий хатуулагыг тодорхойлоход Эг-Хантай голын хатуулаг- 3.35 мг-экв/л, Орхон голын хатуулаг-3.20 мг-экв/л  байна.

Хүснэгт2. Усны  биогений нэгдлийн агууламж

д/д

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

1

Эг-Хантай

 

 

1.4

0.04

0.002

0.005

0.34

2

Орхон-Сайхан

8.16

5.8

5.6

0.63

0.009

0.016

0.41

MNS4586:1998

6<

3.0

10.0

0.50

0.020

0.100

1.50

 

 

 

 

 

 

Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.

Эг-Хантай голын усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны чанарын стандарт МNS4585:1998 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй. Харин Орхон-Сайхан  голын усны  биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч ( БХХ5) хүлцэх агууламж 1.9 ууссан хүчилтөрөгчийн агууламж (O2) 1.4 дахин, аммони азотын агууламж 1.3 дахин давсан үзүүлэлттэй байна. Харин бусад үзүүлэлт хэвийн хэмжээнд байна.

Эгийн гол: Эгийн голын хяналтын цэгээс 3 сарын 04 нд  сорьц авч, усны химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 279.3 мг/л, хатуулаг 3.35 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 287.0 μS/cm аммонийн азот 0.04 мг/л, нитритийн азот 0.002 мг/л, нитратын азот 0.08 мгN/л, эрдэс фосфор 0.005 мг/л байна.

Орхон гол: Орхон голын хяналтын цэгээс 3 сарын 07 нд  сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 335.1 мг/л, хатуулаг 3.20 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 391.0 μS/cm аммонийн азот 0.63 мг/л, нитритийн азот 0.009 мг/л , нитратын азот 0.05 мгN/л, эрдэс фосфор 0.016 мг/л байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2024 оны 3 дүгээр сарын 20 ний өдөр Булган аймгийн “Булган Мээж” ХХК-ний төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах станцаас нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний үр дүнг           MNS 4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-харьцуулан хүснэгт 1-т үзүүллээ.

Хүснэгт-1 Булган аймгийн хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж                                                                                                         

                                                                                                                              2- дугаар хүснэгт          

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж

Сорьц авсан цэг

рН

Ж/б мг/л

БХХ5 мг/л

ПИЧ

мг/л

P2O5

мг/л

NH4 мг/л

NO2 мг/л

NO3 мг/л

Цэвэршилт, %

ТЦБ

орох

7.63

51.0

136

60.8

 

 

47.1%

гарах

7.58

43.0

72.0

36.8

2.84

62.8

0.08

1.74

MNS 4943:2015

6-9

30.0

20.0

20.0

1.5

15.00

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-Химийн хэрэгцээт хүчилтөрөгч

 3 дугаар сарын байдлаар шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 47.1 % -ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны нийт азотын хэмжээ 4.3 дахин, Фосфорын 2.0 дахин, ПИЧ 1.8-3.0 дахин, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.6-6.8  бохирдолттой  байна.

 

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Булган аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 2 дугаар сарын тойм 2024-03-05 1970-01-01 68
Булган аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 1 дугээр сарын тойм тайлан 2024-01-26 1970-01-01 91
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 12 дугаар сарын тойм тайлан 2023-12-22 1970-01-01 90
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 11 дугаар сарын тойм тайлан 2023-11-28 1970-01-01 90
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 10 дугаар сарын тойм тайлан 2023-11-07 1970-01-01 110
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 9 дүгээр сарын тойм 2023-10-11 1970-01-01 125
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 8 дугаар сарын тойм тайлан 2023-08-29 1970-01-01 144
Булган аймгийн гадаргын усны 2023 оны 7 дугаар сарын тойм тайлан 2023-07-27 1970-01-01 158
Булган аймгийн гадаргын усны чанар 2023 оны 6 дугаар сарын тойм 2023-07-03 1970-01-01 127
Булган аймгмйн гадаргын усны чанарын 5 дугаар сарын тойм тайлан 2023-06-02 1970-01-01 142
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 4 дүгээр сарын тойм тайлан 2023-04-28 1970-01-01 213
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 3-р сарын тойм 2023-03-28 1970-01-01 224
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 2-р сарын тойм 2023-02-28 1970-01-01 242
Булган аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 1-р сарын тойм 2023-01-31 1970-01-01 233
Булган аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дугаар сарын тойм 2020-09-07 1970-01-01 1250