Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2022-05-22 21:27:54

Олон жилийн дунджаас харахад зарим харуулууд 2-12см-ээр зузаан хөлдсөн боловч ихэнх харуулууд олон жилийн дунджаас бага хөлдсөн. Хэдийгээр нийт голууд битүү мөсөн бүрхүүлтэй харагдаж байгаа боловч хажуугийн цутгал, гүний усны тэжээгдлээс хамаарч голын уртын дагуу харилцан адилгүй мөсний зузаан тогтсон одоо сүүлийн хоногуудад цаг агаар дулаарч том голуудын мөс доороосоо сиймийж жижиг голууд хайлмагтаж байна. Мөн зарим гарам, гарцаар ус шахагдан гарч маш их хэмжээний халиа тошин үүсгэж байгаа учир мөсөөр гол гатлах буюу мөсөн замын тээвэр хийхдээ нутгийн ард иргэд болон суурьшин байгаа хүн ардаас асуун сургалж маш анхаарал болгоомжтой гарахыг анхааруулж байна.

Булган ус судлал станц

2022-02-11