Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
Уур амьсгалын тодорхойлолт


БУЛГАН АЙМГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН 2018 ОНЫ ТОЙМ
Àãààðûí òåìïåðàòóðûí жилийн äóíäàæ 3.0 хэм дулаанаас -1.4 хэмийн хүйтэн буюу ОЖД-тай харьцуулахад 0.2- 2.3 хэм дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур Баяннуур суманд 5-р сард 34.8 хэм хүрч халсан ба бусад нутгаар 30.0 – 34.8 хэм дулаарсан.
Агаарын температурын үнэмлэхүй бага Баяннуур суманд 1-р сард -44.1 хэм хүйтэрсэн буюу бусад нутгаар -30.7 -43.9 хэм хүрч хүйтэрлээ.
Хөрсний гадаргын температурын жилийн дундаж 1.4 хэм дулаан байлаа.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Гурванбулаг суманд 6-р сард 63.7 хэм хүрч халсан ба бусад нутгаар 60.0 хэмээс 62.7 хэм хүрч дулаарсан байна.
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур Ингэттолгой суманд 12-р сард -49.8 хэм хүрч хүйтэрсэн байна.
Õóð òóíàäàñíû жилийн нийлбэр 243.3 мм-с 427.8 мм тунадас унаж хамгийн их тунадас 7-р сард Сайхан суманд 183.4 мм оржээ.
Хур тунадасны жилийн нийлбэрийг ОЖД-тай харьцуулахад Хутаг, Могод, Гурванбулаг, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Сайхан, Хишиг-Өндөг, Рашаант сумдын ОЖД-с ахиу, Тэшиг, Ингэттолгой, Дашинчилэн, Хангал, Булган, Баяннуур сумдын нутгаар ОЖД орчим тунадас унажээ.
Салхины жилийн дундаж хурд 1.5-4.2 м/с байсан байна.15-28 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба салхины их хурд бүх сумдын нутгаар 16-26 м/с хүрч салхилсан байна. Өнгөрсөн жилийн хамгийн их салхи Гурванбулаг суманд 5,11-р сард 28 м/с хүрч салхилав.
Тойм бичсэн Цаг уурын инженер Д.Энхээ.
2019.01.09.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Уур амьсгалын тодорхойлолт | 2017-05-11 | 2019-12-08 | 570 |
Уур амьсгалын тодорхойлолт 1 | 2016-11-08 | 2019-12-14 | 876 |