Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Уур амьсгалын тодорхойлолт

Шинэчлэгдсэн: 2019-09-19 13:00:15

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН 2018 ОНЫ   ТОЙМ

Àãààðûí òåìïåðàòóðûí  жилийн  äóíäàæ   3.0 хэм дулаанаас   -1.4 хэмийн  хүйтэн  буюу ОЖД-тай харьцуулахад 0.2- 2.3 хэм дулаан байлаа.

Агаарын  үнэмлэхүй их температур Баяннуур суманд 5-р сард 34.8 хэм хүрч халсан ба бусад нутгаар 30.0 – 34.8 хэм дулаарсан.

Агаарын температурын үнэмлэхүй бага Баяннуур суманд 1-р сард -44.1 хэм хүйтэрсэн буюу бусад  нутгаар -30.7 -43.9  хэм хүрч хүйтэрлээ.

 Хөрсний гадаргын  температурын жилийн дундаж 1.4 хэм дулаан байлаа.

Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Гурванбулаг суманд  6-р сард 63.7 хэм хүрч халсан ба бусад нутгаар 60.0 хэмээс 62.7 хэм хүрч дулаарсан байна.

Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур Ингэттолгой суманд 12-р сард -49.8 хэм хүрч  хүйтэрсэн байна.

 Õóð òóíàäàñíû жилийн нийлбэр 243.3 мм-с 427.8 мм тунадас унаж  хамгийн их тунадас 7-р сард Сайхан суманд 183.4 мм оржээ.

 Хур тунадасны жилийн нийлбэрийг ОЖД-тай харьцуулахад Хутаг, Могод, Гурванбулаг, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Сайхан, Хишиг-Өндөг, Рашаант сумдын ОЖД-с ахиу, Тэшиг, Ингэттолгой, Дашинчилэн, Хангал, Булган, Баяннуур сумдын нутгаар ОЖД орчим тунадас унажээ.

Салхины жилийн дундаж хурд  1.5-4.2 м/с байсан байна.15-28 м/с хүрч  аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба салхины их хурд бүх сумдын нутгаар 16-26 м/с хүрч салхилсан байна. Өнгөрсөн жилийн хамгийн их салхи Гурванбулаг суманд 5,11-р сард 28 м/с хүрч салхилав.  

 

Тойм бичсэн Цаг уурын инженер Д.Энхээ.

2019.01.09.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Уур амьсгалын тодорхойлолт 1 2016-11-08 1970-01-01 813