Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, НОЁН МИШЕЛЬ ЖАРРОГИЙН ИЛГЭЭЛТ


ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛ, УС –
БИДНИЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ”
Амьдрал, эд баялгийг хамгаалах үүднээс Цаг уурын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 1873 онд байгуулагдсан Олон Улсын Цаг Уурын Байгууллагын хүлээж байсан үүрэг хариуцлагыг үргэлжлүүлэгч Дэлхийнцагуурынбайгууллага/ДЦУБ/-ынКонвенц1950 онд хүчинтөгөлдөр болсон өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон Олон Улсын Цаг Уурын хамтын нийгэмлэгүүд нэгдэж Дэлхийн Цаг Уурын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон билээ. Тэр үед Засгийн газрын байгууллагын статусгүй байсан Олон Улсын Цаг Уурын байгууллага нь Үндэстнүүдийн холбоотой хамтран ажилладаггүй байсан ба харин шинээр байгуулагдсан ДЦУБ нь 1951 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болжээ. ДЦУБ нь 1972 он гэхэд өөрийн үндсэн үйл ажиллагааг цаг уур, уур амьсгалаас гадна ус, хүрээлэн буй орчны хэд хэдэн асуудалд чиглүүлэн өргөтгөж эхэлжээ.
Дэлхийн цаг уурын өдрийг жил бүр онцлох чухал тодорхой сэдвийг сонгон авч тэмдэглэдэг уламжлалтай. ДЦУБ-ын Гүйцэтгэх Зөвлөлөөс 2012 онд “Цаг агаар, Уур амьсгал, Ус - бидний ирээдүйн хөдөлгөгч хүч” гэсэн сэдвийг баталсан бөгөөд янз бүрийн нийгэм, эдийн засгийн олон салбарт ялангуяа цаг агаар, уур амьсгал, усны мэдээллийг хүргэхийн давуу тал, ач холбогдлыг тодорхой харуулах зорилготой. ДЦУБ бусад байгууллагуудтай хамтран 1979, 1990 онуудад зохион байгуулсан Дэлхийн уур амьсгалын асуудлаарх анхдугаар ба хоёрдугаар бага хурлуудын түүхэн үр дүн, 2009 оны зун болсон Дэлхийн уур амьсгалын 3 дугаар бага хурлаас даалгасан асуудлын хүрээнд 2011 онд хуралдсан ДЦУБ-ын 16-р их хурлаар 2012 онд “Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд”-ийг бий болгох асуудлыг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй хүлээн авсантай холбоотойгоор дээрх сэдэв энэ жил чухал хэмээгдэн сонгогдсон.
Та бүхний мэдэж байгаачлан, ДЦУБ НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн байгууллагатай хамтран 1988 оноос байгуулагдан ажилласан “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний бүлэг” хүний үйл ажиллагааны зарим хэлбэрийн дүнд уур амьсгалын системийн дулаарч, дэлхийн агаар ба далайн дундаж температур нэмэгдэж, цас, мөс хайлж буй талбай тэлэн, тэнгисийн дэлхийн дундаж түвшин нэмэгдэж байгаа нь биднийг хүрээлэн буй орчинд мэдэгдэхүйц сөрөг нөлөөтэйг маш тодорхой харуулж чадсан тул 2007 оны эцсээр Нобелийн нэрэмжит Энхтайваны шагнал хүртсэн билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэнчлэн энэ нь “манай эрин үеийн тулгамдсан асуудал” болон тодорхойлогдож байна. Иймд энэ нь бид “Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд”-ийг бий болгох асуудлыг хэрэгжүүлэх, ялангуяа тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чухал хүчин чармайлт болох бөгөөд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг багасгах асуудлыг бид байнга санаж байх ёстой.
“Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд”-ийг бий болгох асуудлын нэн тэргүүний чухал 4 чиглэл нь гамшгийн эрсдлийг бууруулах, усны нөөц, эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал байх болно гэдгийг 2011 онд хуралдсан ДЦУБ-ын 16-р их хурал хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн. Эдгээрийн эхнийх нь болох гамшгийн эрсдлийг бууруулах асуудал нь олон жилийн турш ДЦУБ-ын үйл ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг нь байсаар ирсэн бөгөөд дэлхий дахинаа сүүлийн 50 жилд тохиолдсон гамшгийн 90 орчим хувь нь цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй аюултай үзэгдэлтэй холбоотойгоор тохиолдсон ба тэдгээрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хохирол, үр дагаврыг бууруулахыг зорин ДЦУБ бусад байгууллагуудтай хамтран ажилласаар байна. Далайн эрэг орчмын нутаг, нам дор газар, гантай бүс нутаг, үерт автагдсан ба үерт автагдах магадлалтай бүс нутгуудад өсөн нэмэгдэж буй хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас гамшигт өртөх эрсдэл сүүлийн 10 жилд нэмэгдэж байна. Энэ нь “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын бүлэг”-ээс гаргасан үнэлгээний 4 дэх тайланд дурдсанаар аюултай үзэгдлүүдийн давтамж, эрчимшил нэмэгдэж байгаатай холбоотой. Гэнэтийн аюултай үзэгдлийн үед ба онцгой үед ажиллах шийдвэр гаргагчид ба ажилтнууд онцгой үед ажиллахад маш тохиромжтой сайн төлөвлөгөөтэй байхын тулд цаг агаар, ус, уур амьсгалын чанар сайтай, өндөр таарцтай мэдээллийг шаарддаг.Түүнээс гадна хөрөнгө оруулалт, хөгжлийн чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг үр дүнд хүргэх нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг болох хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тээвэр, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, усны нөөцийн менежмент зэргийг цаг агаар, уур амьсгал, усны мэдээллээр хангах шаардлагатай.
Гамшгийн эрсдэлд өртөх магадлал ихтэй орнуудад эрдэм шинжилгээ, судалгаа, ажиглалт, урьдчилсан мэдээ зэргийг сайжруулах асуудал амьдрал, эд баялгийг хамгаалах үйл ажиллагааны чухал элементүүд болох ба зарим орнуудад техникийн боломж, ажиглалт, холбооны сүлжээний бэрхшээл тулгарч байгаа нь тэдгээрийг сайжруулах, улс орнуудын хөгжлийн зөрөөг арилгах зайлшгүй шаардлагатай байгааг ДЦУБ Өмнөд Африкийн Дурбанд болсон UNFCCC COP-ийн 17-р хуралд онцлон тэмдэглэв. Түүнчлэн хүн төрөлхтөний одоо ба ирээдүйн төлөө даян дэлхийн уур амьсгал, хүрээлэн буй орчныг хадгалах, гамшигт өртөмтгий нутгуудад тогтвортой хөгжлийг хангахын тулд буурай хөгжилтэй орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд, гамшигт өртөмтгий хөгжиж буй бусад орнууд бүгд нилээд урьдчилалтай мэдээг ашиглах, хангагдах боломжинд анхаарал хандуулахыг ДЦУБ сануулсаар байна. “Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд”-ийг бий болгох асуудлын тусламжтайгаар уур амьсгал нь тогтвортой хөгжлийг дэмжигч нөөц байдлаар авч үзэх, цаг уур, уур амьсгал, ус судлалын ажиглалт, прогноз зэргийн ач холбогдол, давуу талыг харуулах зарчмын бүхий л боломжийг 2012 оны Дэлхийн цаг уурын өдрийн сэдвийн хүрээнд ДЦУБ гишүүн орнууд төлөвлөх юм. Эдгээр үр дүн нь бүхий л нөөц, масштабт маш чухал ач холбогдолтой. Нэн тэргүүний чухал 4 чиглэлд багтаагүй ч гэсэн заавал анхаарах ёстой асуудал бол цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл юм. Энэ нь нэг талаас сэргээгдэх эрчим хүч байх, мөн их хэмжээтэй байх, нөгөөтэйгүүр экологийн цэвэр технологи байх өөрөөр хэлбэл, салхи, нар, усны эрчим хүч зэргээр хөдөө аж ахуй, алслагдсан нутгийг хангах, түүнчлэн хүн төрөлхтний хөгжилд энергийн нөөц зайлшгүй чухал хэрэгцээтэй юм. Сая сая айл өрхүүд бага оврын нарны зайнаас эрчим хүчний эх үүсвэрээ авч байгаа бөгөөд тосгон юмуу гацаанд тохирсон бага оврын усан цахилгаан станцыг тодорхой газар нутгуудад ч ашиглах боломжтой. Урт хугацааны турш дэлхийн цахилгаан эрчим хүч, энергийн чухал элемент байсаар ирсэн усан цахилгаан станцуудын далан одоогийн байдлаар дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 1/5-ийг үүсгэж, ашиглагдаж байна. Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын зайлшгүй шаардлагаас үл харгалзан салхины эрчим хүчний хэрэглээ өргөжиж байна. 2010 оны төгсгөлд дэлхий дахинд 200 гигаватт-д хүрсэн нь дэлхийн эрчим хүчний хэрэглээний 2,5 хувийг эзэлж байна. Аль ч бүс нутагт салхи, нарны эрчим хүчийг ашиглах боломжийг тооцохдоо заавал уур амьсгалын найдвартай мэдээллийг авч үнэлэх шаардлагатай. Нарны эрчим хүч нь зөвхөн зарим бүс нутгуудад илүү тохиромжтой байдаг. Нарны цацрагийн хэмжилтийн дэлхийн стандарт багаж Швейцарийн Давост,ДЦУБ-ын нарны цацрагийн мэдээний дэлхийн төв ОХУ-ын Санкт-Петербург хотод байрладаг. Хөдөөгийн айл өрхүүд орон нутагт үйлдвэрлэсэн биогазыг гэрэлтүүлэг, хоол хүнс бэлтгэхэд ашиглах боллоо. Хүнсний хаягдал, эрдэнэ шиш, чихрийн нишингэ ба бусад таримал ургамал зэрэг шууд шатдаг зүйлсийг ашиглан био түлш боловсруулж байна. Эдгээрийн дүнд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нилээд нэмэгдэж болзошгүй гэдгээс болгоомжлох, түүнчлэн хүн амын хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарах нь зүйтэй. НҮБ-ын эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр хэмжээний зөвлөх баг “Тогтвортой ирээдүйн төлөөх эрчим хүч” нэртэй 2010 оны илтгэлд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх болон хаягдлыг багасгах бусад технологийг ашиглах замаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлэлгүйгээр орчин үеийн эрчим хүчний нэгдсэн үйлчилгээнд шилжих боломжтой гэж мэдэгдсэн. НҮБ-ын системийн байгууллагуудын хүрээнд ДЦУБ нь “НҮБ-Эрчим хүч” гэсэн ажилд идэвхтэй оролцож байна.
Энэхүү илгээлтийн төгсгөлд саяхан хэвлэгдэн гарсан даян дэлхийн уур амьсгалын 2011 оны төлөв байдлын тухай ДЦУБ-ын мэдэгдэлд манай уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг зөвшөөрнө үү. 1997 оноос хойш 2011 оныг хүртэлх 13 жил дэлхий дахинаа ажиглалт хийсэн үеийн хамгийн дулаан жилүүд болж, өнгөрөгч жил нь сэрүүсэх нөлөө үзүүлдэг Ла Нина жил байсан хэдий ч дэлхий даяар температур нь өмнөх бүх жилээс их байв.
Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж тасралтгүй нэмэгдсээр бусад жилүүдтэй харьцуулахад 2011 онд хамгийн их хэмжээнд хүрч Хойд туйлын тэнгисийн мөсөн бүрхүүлийн талбайн хэмжээ өнгөрсөн зун ажиглалтын бүх жилүүдэд тэмдэглэсэн үзүүлэлтүүдээс 2 дугаарт бичигдэхээр бага хэмжээтэй байж нийт далайн мөсний жингийн ерөнхий эзэлхүүн нь хамгийн бага хэмжээтэй гэж бүртгэгдсэн.
Цаг агаар, уур амьсгал, ус олон жилийн турш бидний нийгэм, эдийн засгийн хөгжлийг хөдөлгөөнд оруулсаар ирсэн бөгөөд ирээдүйд ч тэдгээр нь ялангуяа “Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд”-ийг бий болгох асуудлын хүрээнд шийдвэрлэх олон олон асуудал, сорилтуудыг үргэлжлүүлэн бий болгосоор байх болно. Иймд ДЦУБ өөрийн 189 гишүүн орны Үндэсний цаг уур, усны албадуудтайгаа урьдын адил шинжлэх ухааны мэдлэг бүхий нэр хүнд бүхий төлөвлөгөөг боловсруулах, хөгжүүлэх, цаг уур, уур амьсгалын орчин үеийн мэдээ, бүтээгдэхүүнээр хангах, нийгэм эдийн засгийн бүхий л салбарын тусын тулд уур амьсгалын ирээдүйн үйлчилгээний чиглэлд гол анхаарлаа үргэлжлүүэн хандуулан ажиллана.
Бид НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн хүрээнд “Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд”-д түшиглэн ажиллах юм. Учир нь энэ нь яаралтай шийдвэрлэх шаардлагатай уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй, хэрвээ бид иргэншлийн нийгмээ хэвээр нь хадгалан авч үлдэх юм бол “Уур амьсгалын үйлчилгээний дэлхий дахины үндсүүд” байгалийн гамшигт үзэгдлийн эрсдлийг бууруулахад, мөн аль хэдийн хамтын ажиллагаагаа эхлүүлчихсэн асуудал болох уур амьсгалын системийн эрчимийг тооцоолох ажилд ач холбогдолтой юм.
Тиймээс цаашид ДЦУБ-ын гишүүд орнууд болон хамтран ажилладаг байгууллагууд нэгдэн ажиллаж эдгээр чухал санаачлагуудад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа 2012 оны Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ 2012 оны Дэлхийн цаг уурын өдрийн мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна.