Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Мэндчилгээ

Шинэчлэгдсэн: 2019-06-20 02:45:35

2016 онд Булган аймгийн Ус, цаг уурчид бид олон улсын цаг уурын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, байгаль цаг уурын аюултай үзэгдлийг урьдаас мэдэж, ард иргэддээ сэрэмжлүүлж ажилласан ба ус, цаг уур, хөдөө аж ахуй, мэдээлэлийн дэд сан зэрэг салбаруудад улсдаа 2,3-р байранд шалгарч ажлын өндөр амжилт гаргалаа.
Бид ус цаг уур, байгаль орчны шинжилгээ судалгааны хөтөлбөрт ажлуудаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж ард иргэдээ байгаль цаг уурын мэдээ мэдээллээр тогтмол ханган ажиллаж байна. Тус байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн цаг уурчиддаа эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж Дэлхийн ус, цаг уурын өдрийг тохиолдуулан баярын мэндийг хүргэе
Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Жаргалсайхан