Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1

Шинэчлэгдсэн: 2024-04-24 18:07:42

2021 ОНЫ БУЛГАН АЙМГИЙН НУТГААРХ  УС ЦАГ УУР, УУР АМЬСГАЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ 

Удиртгал

Áóëãàí àéìàã íü Ìîíãîë óëñûí íóòãèéí õîéä õýñýãò Òºâ, ªâºðõàíãàé, Õºâñãºë, Ñýëýíãý àéìãóóä áîëîí õîéò òàëààðàà ÎÕÓ-òàé õèë çàëãàí 50 ìÿíãàí õàâòãàé äºðâºëæèí êèëîìåòð íóòãèéã ýçëýí îðøèíî.

             Òóñ àéìàã 16 ñóìòàé Õàíãàé, Õºâñãºëèéí óóëàðõàã ìóæèä îðøèõ ó÷èð õîéò òàëààðàà Õàíòàé /2000ì/, Á¿òýýë /1800ì/ íóòãèéí òºâ õýñãýýðýý Á¿ðýã /1600-2000ì/ çýðýã äàëàéí ò¿âøíýýñ äýýø ºðãºãäñºí ºðãºðºãèéí äàãóó ñóíàñàí áýñðýã óóë íóðóóäòàé. ̺í Îðõîí, Ñýëýíãý, Òóóë, Ýã, Õàíóé çýðýã ãîë ìºðºí, Õàðãàë, Øàðãà ãýõ ìýò íóóð, Õóëüæ, Õàíóé, ¯¿ðò çýðýã õàëóóí õ¿éòýí ðàøààí óñ îëîíòîé áàéãàëèéí áàÿëàãààð ýëáýã íóòàã þì. Óóë íóðóóä íü Õàíãàé, Õºâñãºëèéí óóëñûí íýãýí àäèë òîãòîö á¿õèé îé ìîä óðãàìàë á¿ðõýâ÷òýé àí àìüòàí ýëáýãòýé.

            Íèéò íóòãààð æèëèéí äóíäàæ àãààðûí òåìïåðàòóð íü -0.9…-1.6 ãðàäóñ, жèëèéí õàìãèéí äóëààí íü 6, 7-ð ñàðä +29.1…+41.0 ãðàäóñ, хàìãèéí õ¿éòýí íü 1-ð ñàðä -35.1…-46.2 ãðàäóñ áàéäàã.

            Áóëãàí àéìãèéí íóòàã åðºíõèé人 ÷èéãëýãä¿¿ íóòàãò îðíî. Æèëä óóëàðõàã õýñýãòýý 350 ìì-ýýñ äýýø, ãîëûí õºíäèéä 250-300 ìì, íóòãèéí ºìíºä õýñãýýð 200-250 ìì õóð òóíàäàñ óíàäàã áàéíà. Æèëèéí õóð òóíàäàñíû 85 õóâü íü çºâõºí æèëèéí äóëààí óëèðàëä îíîãäîíî.Ãàçðûí ãàäàðãûí ºíäºð íàì æèãä áèøýýñ áîëæ агаарын äàðàëòûí õóâààðèëàëò æèãä áóñ áàéíà.

            Агаарын даралт өâëèéí óëèðàëä /I ñàðä/ õàìãèéí èõ óòãàòàé áàéñíàà ààæìààð áóóð÷ çóí /7-ð ñàðä/ õàìãèéí áàãà õýìæýýíäýý õ¿ðäýã.

            Сàëõèíû äóíäàæ õóðä 2.2ì/ñ áàéäàã. Ñàëõèíû õóðä æèë, óëèðàë, õîíîãèéí ÿâöòàé áàéäàã. Ñàëõèíû õóðäíû æèëèéí ÿâöûã ¿çâýë ºâëèéí óëèðàëä òóñ óëñûí íóòàãò òºâòýé ýñðýã öèêëîí òîãòâîðòîé îðøäîã ó÷èð èõýâ÷ëýí íàìóóí, õàâàð, íàìàð òóñ óëñûí íóòãèéã äóíäàä ºðãºðãèéí ôðîíòûí á¿ñ õîéø óðàãø äàéðàí ºíãºðºõ ó÷èð öàã àãààð èõýýõýí òîãòâîðã¿é ñàëõè èõòýé áàéäàã.

Уур амьсгал /температур, хур тунадас/

2021 оны жилийн дундаж агаарын температур +2.2°C буюу /1991-2020/ уур амьсгалын дунджаас +1.8 градус, 2020 оноос +0.5 градусаар дулаан жил болов.

2021 онд олон жилийн дунджаас 4-6, 8 сарууд -0.3...-0.5°C-аар хүйтэн, бусад сарууд +0.2...+5.1°C-аар дулаан байв.

                                                          

   Температурын хазайцыг улирлаар авч үзвэл зуны улиралд олон жилийн дунджаас 0.2°C-аар хүйтэн, бусад улиралд дунджаас +1.2...+4.2°C-аар дулаан байна.

                                                    2021 оны агаарын дундаж температурыг өмнөх онтой харьцуулахад  4-8 саруудад -0.6...-4.4°C-аар хүйтэн, харин бусад саруудад +0.0...+7.4°C-аар дулаан байлаа.

                                              

      2021 оны хамгийн дулаан температур нь Дашинчилэн суманд 7-р сарын 8-нд 34,5 градус хүрч халсан байна.  Энэ утга нь 1962 оноос хойш 47 дахь тохиолдол байв. Харин хамгийн хүйтэн температур нь Баяннуур суманд 1-р сарын 4-нд -41.1 градус хүрч хүйтэрсэн нь 1984 оноос хойш 16 дахь удаагийн тохиолдол байв.

    2-р сард агаарын дундаж температур нь ОЖД-аас хамгийн дулаан буюу 5,1°C-аар дулаан байлаа. Үүнээс Хутаг-Өндөрт хамгийн их буюу 7.5°C-аар, Хишиг-Өндөрт  7.2°C-аар дулаан байгаа нь 1962 оноос хойш 2 дахь, Сайханд 7.1°C дулаан байгаа нь 1965 оноос хойш анхны дулаан сар байлаа.

    2021 оны нийлбэр тунадас нь аймгийн хэмжээнд 269,8-506,7мм буюу өмнөх оноос Хутаг-Өндөр, Баян-Агтад 16,0-94,6мм-р бага бусад нутгаар 13,5-230,6мм-р их, ОЖД-аас Баян-Агтад 33,8мм-р бага бусад нутгаар 51,8-216,3мм-р их хур тунадас орсон байна.

    Үүнээс Могод суманд хамгийн бага буюу 269.8 мм, Бугат суманд хамгийн их буюу 506.7мм хур тунадас унасан байна.

    Орхон суманд 8-р сард 187.8мм, хоногт 105.2мм, хагас хоногт 52.9мм тунадас орсон нь 2021 оны хамгийн их тунадас унасан сар болов. Мөн 1989 оноос хойших анхны их тунадас унасан тохиолдол байлаа.

                                                                2021 онд ОЖД/1991-2020/-аас 1815.1мм-ээр их тунадас орсон бөгөөд 1989 оноос хойших анхны тунадас ихтэй жил байлаа. Булган суманд 10-р сард 1.1мм тунадас орсон нь 2004 оноос хойших хамгийн бага тунадас орсон сар байв.

    4-р сард Тэшигт 28.7мм, Бугатад 34.1мм, Хишиг-Өндөрт 23.5мм, Гурванбулагт 20.2мм, Рашаантад 38.8мм, Дашинчилэнд 35.3мм, Баяннуурт 22.4мм тунадас унасан нь 1989 оноос хойших их тунадас орсон анхны сар байлаа.

Хөдөө аж ахуйн цаг уур:

     2020 оны 11-р сарын дундуур цас орж, нутгийн 90 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтож, сарын сүүлчээр нийт нутгаар битүү цастай болсон. 2021 оны 1-р сарын 31-ний байдлаар Сайхан сумын нутгаар тарлан цастай бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй ба 2-8 см зузаан цастай байв.

                                                    

     12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байсан нь өвөлжилтийг хүндрүүлж байсан хэдий ч 1 дүгээр сарын дундаас хүйтний эрч суларч цас төдийлөн нэмэгдээгүй, цас багатай байсан нь мал өвөлжилтөнд сайнаар нөлөөлж өнтэй сайхан өвөл болж өнгөрлөө.   

    2 сарын сүүлээр ихэнх нутгаар цас хайлж тарлантан 3 сарын эхээр аймгийн нийт нутгаар цасгүй болсон. Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан нь мал маллагаа болон бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан.

     Бэлчээрийн ургамал 4 дүгээр сарын эхээр ихэнх нутгаар цухуйж эхэлсэн ба бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгаар хэвийн үнэлгээтэй байна.

     2021 оны хавар ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч агаарын температур олон жилийн дунджийн орчим /зарим хэсгээр хүйтэн/, салхи шуурга ихтэй, цас ойр ойрхон орсон. 5 дугаар сард ихэнх нутгаар нойтон цас орж, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан. Мөн тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдсан.                                                                                                                   

      VI, VII, VIII сард ихэнх нутгаар хур тунадас их орж бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байж зуншлага сайхан байлаа.

Сумын төвийн ойролцоо хашаалаагүй талбай дахь бэлчээрийн ургамлын ургац

      Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар 10 дугаар сарын эхээр хатаж хагдарсан бол газар тариалангийн бүс нутгаар улаанбуудай, төмс бүрэн боловсорч, төмс, хүнсний ногоо хураах, үр тариаг ангилан хадах, шууд хураахын зэрэгцээ цочир хүйтрэлээс хамгаалах ажлууд хийгдсэн.

2021 онд болсон аюултай болон гамшигт үзэгдэл:

       2021 онд Булган аймгийн нутгаар ус, цаг уурын гаралтай нийт 89 удаагийн муудалт болсноос сум, сууринг хамарч гамшигт үзэгдэл 20, аюултай үзэгдэл 286 ажиглагдсан байна.

    Хамгийн их аюул ажиглагдсан сар нь: 3 сард 67 удаа,  5 сард 55 удаа, 4 сард 42 удаа, хамгийн бага  аюул ажиглагдсан сар нь: 12 сард 2 удаа, 10 сард 4 удаа байна. Өмнөх онуудтай харьцуулж үзвэл 1, 3, 5, 8-р саруудад аюулын давтагдал өссөн байна.

                                      

     Үзэгдлээр нь авч үзвэл 3 сард шороон шуурга 20 удаа, 3, 5 сард хүчтэй салхи 27-28 удаа, 6, 7 сард нөөлөг салхи 20-26 удаа ажиглагдсан байна.

                                         

       Аюултай үзэгдлийн хамгийн их нь Гурванбулагт 45 удаа,  Бүрэгхангайд 40 удаа, Могодод 33 удаа бол хамгийн бага аюул Хангалд 3 удаа, Бугатад 5 удаа ажиглагдсан байна.

                                       

      2020 онтой харьцуулж харахад Могод, Сайхан, Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Баяннуур зэрэг сумдаар аюулын давтагдал эрс өссөн байна.

2021 онд ажиглагдсан онцлог үзэгдлүүдийг дурьдвал:

        3-р сарын 14-нд Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур сумдын нутгаар салхи секундэд 25-33 метр, хараа 20-1000м хүрч шороон шуурганы гамшигт үзэгпэд болсон.

          Мөн Могод, Бүрэгхангай, Гурванбулаг сумдын нутгаар салхи баруун хойноос секундэд 28-34 метр хүрч хүчтэй салхины гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Энэхүү гамшигт үзэгдлийн улмаас барилга байшингийн дээвэр хуурч, мал шороонд дарагдан үхэж, ЭБЦТС-н шон унаж нийт 502,261,596 төгрөгийн хохирол учирсан байна.

           4 дүгээр сарын 24-нд нутгийн зүүн хэсгийг хамарч шороотой цас оров. 24-ний өдөр төв болон хойд хэсгээр 7.0-13.0мм, 24-нөөс 25-нд шилжих шөнө зүүн болон өмнөд хэсгийг хамарч 8.0-9.0мм буюу 6-18см нойтон цас орсон байна. Хохирол учирсан эсэх тодорхойгүй.

       6 дугаар сарын 24-нд Бүрэгхангайд 15мм-н голчтой мөндөр 13 минут, 9 дүгээр сарын 20-нд Булганд 25мм-н голчтой мөндөр 5 минут орсон. Хохирол учирсан эсэх тодорхойгүй.

        2021 оны 6 дугаар сарын 28-нд Сайхан суманд 1мм голчтой мөндөр, ширүүн аадар бороо 30,0мм, Дашинчилэн суманд 1мм голчтой мөндөр, 32,0мм ширүүн аадар бороо орж уруйн үер буув. Сайхан суманд 50 минут, Дашинчилэн суманд 23 минут орсон байна. Хохирол учирсан эсэх тодорхойгүй.

       7 дугаар сарын 25-30-нд Орхон гол үерийн болон үерийн аюултай түвшинд хүрч үерлээгүй ч сүүлийн 26 жилд ажиглагдаагүй үер болов.

      Эгийн гол Тэшиг харуулаараа 8 дугаар сарын 19-25-ны хооронд үерийн аюултай түвшингээ 29-37см-р, Сэлэнгэ гол Хялганат харуулаараа 8 дугаар сарын 25-27-ны хооронд үерийн аюултай түвшингээ 16-23см-р давж үерлэж байв. 20,1сая төгрөгийн хохирол учирсан байна.      

                                    

      Дулааны улиралд ажиглагддаг аюултай үзэгдлээс голын үер өмнөх оноос нэмэгдсэн байна.

    2021 онд ихээхэн хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдлээс  хүчтэй салхи, шороон шуурга, голын үер зонхилж байна. Эдгээр гамшигт үзэгдлийн улмаас нийт 522,361,000 төгрөгийн хохирол учирсан байна.

                                        

2021 онд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр гарч 111,2га газар шатаж 23,512,912 төгрөгийн хохирол учирсан байна.

Гол мөрний мэдээ:

       2021 онд голын 12, нуурын 1 харуулд судалгаа шинжилгээний ажил хийлээ. Нийт харуулуудын усны түвшин, өнгөрөлт ерөнхийдөө ОЖД-аас их байсан.

      Нийт нутгийг хамарсан 7 сарын 25-28, 31. 8 дугаар сарын 26, 27, 9 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны аадар борооны улмаас голууд үерлэсэн байна.

                                     

       8 сард Эгийн гол, Сэлэнгэ гол үерийн аюултай түвшингээ 16-37см-р даввж үерлэсэн. Мөн Орхон голд сүүлийн 26 жил ажиглаадаагүй түвшин ажиглагдсан байна.

        Нийт харуулуудад мөсний үзэгдэл 2020 оны X.01-X.20-ны хооронд эхэлж, тогтвортой мөсөн бүрхүүл XI.06-XII-09-ны хооронд тогтож, зайр 2-28 хоног гүйж, цөн 1-22 өдөр урссан ба нийт мөсөн бүрхүүлтэй өдрийн тоо 2020-2021 онд 122-157 хоног үргэлжилж, нийт мөсний үзэгдэлтэй өдрийн тоо 167-208 хоног байсан байна.   

                                     

Булган сумын агаарын чанар:

      Хүрээлэн буй агаарт шууд хаягдсан, эсвэл физик химийн урвалын дүнд шинээр үүсэн бий болж буй бохирдуулах бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас давахыг агаарын бохирдол гэдэг.     

    Азотын давхар ислийн сарын дундаж агууламжийг 20 минутын дундажаар авч үзэхэд   0,040 мг/м3,  хамгийн их утга нь 0,139 мг/м3, хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 0,013 мг/м3, хамгийн их утга 0,056 мг/м3 байна. Бохирдолын хэмжээг агаарын чанарын MNS 4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй. Шинжилгээний дүнг өмнөх онуудтай харьцуулахад бохирдолын хэмжээ 1,4%-иар өссөн үзүүлэлттэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

     Булган сумын бохирдол ихтэй 5 цэгээс явуул судалгааг жил бүрийн 11,12,1,2 дугаар саруудад хийдэг. Шинжилгээний дүнг агаарын чанарын MNS 4585:2016 стандарттай харьцуулахад  2021 онд Булган  сумын  3-р баг  орчимд 1 сарын 10-ны 20 цагт  азотын давхар исэл 0.159 мг\л өндөр гарсан боловч,  агаарын чанарын стандартын хүлцэх агууламжаас давж бохирдсон тохиолдолгүй байна.

     Голын усны чанарын төлөв байдлын үнэлгээг MNS 4586:98 стандартын хүлцэх агууламжтай харьцуулахад биогени болон гол ионы агууламж ерөнхийдөө зөвшөөрөгдөх хэмжээнд байсан.

      Голуудыг эрдэсжилтээр нь авч үзвэл 1-р зэрэг Маш цэвэр ангилалд Эгийн гол, 2-р зэрэг Цэвэр ангилалд Эрэн, Сэлэнгэ, Орхон  голууд, 3-р зэрэг Бага бохирдолтой ангилалд Харгал нуур хамаарагдаж байна.

      Голуудын усны 2018-2021 онд хийсэн хяналт-шинжилгээний чанарын дүнг усны бохирдлын индексээр үнэлэхэд Эг-Хантай I зэрэг буюу маш цэвэр ангилалд, Эрэн-Тэшиг, Орхон-Сайхан I зэргээс II-р зэрэгт маш цэвэрээс цэвэр, Сэлэнгэ-Хялганат, Зүүнтүрүү-Булган II зэрэг буюу цэвэр, Харгал-Тэшиг II зэргээс III зэрэгт цэвэрээс бага бохирдолтой ангилалд шилжсэн байна.

                                      

    Төв цэвэрлэх байгууламжийн орох гарах хэсгээс бохирдлын дээжийг авч 7 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд цэвэршилтийн хувь дунджаар 42,9%-тай байлаа. Хаягдал бохир усны бодирдолын хэмжээг MNS4943-2015 стандарттай харьцуулахад хаягдал бохир усан дахь жинлэгдэх бодисын агууламж 2,5-6 дахин, ПИЧ-ийн агууламж 2,4 дахин, фосфатын агууламж 3,5 дахин, нийт азотын агууламж 3,7 дахин их давсан үзүүлэлттэй байна.

                                              

      Цөлжилтийн судалгааг 16 сумын бэлчээрийн төлөв байдлыг ажиглах 84 зогсоол цэгээс нийт 41 хоногийн хугацаанд авсан хөрсний  216 сорьцод 10 үзүүлэлтээр MNS5850:2008 стандарттай харьцуулан лабораторын задлан шинжилгээг хийхэд бохирдолын хэмжээ хэвийн хэмжээнд байсан.

Дүгнэлт

Булган аймгийн 2021 оны жилийн дундаж агаарын температур +2.2°C буюу /1991-2020/ уур амьсгалын дунджаас +1.8 градус, 2020 оноос +0.5 градусаар дулаан жил болов.

 2021 оны нийлбэр тунадас нь аймгийн хэмжээнд 269,8-506,7мм буюу өмнөх оноос Хутаг-Өндөр, Баян-Агтад 16,0-94,6мм-р бага бусад нутгаар 13,5-230,6мм-р их, ОЖД-аас Баян-Агтад 33,8мм-р бага бусад нутгаар 51,8-216,3мм-р их хур тунадас орсон байна.

       2020 оны 11-р сарын дундуур цас орж, нутгийн 90 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтсон.

      12-р сард ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байсан нь өвөлжилтийг хүндрүүлж байсан хэдий ч 1-р сарын дундаас хүйтний эрч суларч цас төдийлөн нэмэгдээгүй, цас багатай байсан нь мал өвөлжилтөнд сайнаар нөлөөлж өнтэй сайхан өвөл болж өнгөрлөө.

     Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч цасан болон шороон шуурга шуурсан нь мал маллагаа, бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан. 5-р сард ихэнх нутгаар нойтон цас орж, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан.

     VI-VIII сард ихэнх нутгаар хур тунадас их орж бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байж зуншлага сайхан байлаа.

    Харуулуудын усны түвшин, өнгөрөлт ерөнхийдөө ОЖД-аас их байсан. Үерийн аюултай түвшингээ Эгийн гол Тэшиг харуулаараа 8-р сарын 19-25-нд 29-37см-р, Сэлэнгэ гол Хялганат харуулаараа 8-р сарын 25-27-нд 16-23см-р давж үерлэсэн. Мөн Орхон голд сүүлийн 26 жил ажиглаадаагүй түвшин ажиглагдсан байна.

     Энэ жил цөн 1-22 өдөр урссан ба зайр 2-28 хоног гүйж мөсөн бүрхүүлтэй өдрийн тоо 122-157 хоног үргэлжилжсэн байна.

      Булган сумын агаарын бохирдлын хэмжээ нь Агаарын чанарын MNS 4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан бохирдол агаар дахь хүхэрлэг хий болон азотын давхар ислийн аль алинд нь ажиглагдаагүй.

     Голуудыг эрдэсжилтээр нь авч үзвэл Маш цэвэр ангилалд Эгийн гол, Цэвэр ангилалд Эрэн, Сэлэнгэ, Орхон  голууд, Бага бохирдолтой ангилалд Харгал нуур хамаарагдаж байна.

     Усны бохирдлын индексээр үнэлэхэд Эг-Хантай маш цэвэр ангилалд, Эрэн-Тэшиг, Орхон-Сайхан маш цэвэрээс цэвэр, Сэлэнгэ-Хялганат, Зүүнтүрүү-Булган цэвэр, Харгал-Тэшиг цэвэрээс бага бохирдолтой ангилалд шилжсэн байна.

     2021 онд ус, цаг уурын гаралтай нийт 89 удаагийн муудалт болсноос сум, сууринг хамарч гамшигт үзэгдэл 20, аюултай үзэгдэл 286 ажиглагдсан байна.

Хамгийн их аюул ажиглагдсан сум нь Гурванбулаг сум, сар нь 3-р сар, үзэгдэл нь хүчтэй салхины аюул зонхилж байна. Гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлын дийлэнхийг хүчтэй салхи, шороон шуурга/502,2төг/-ны аюул эзэлсэн байна.          

                        Холбоо барих утас: 99348756, 70342058        

Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

2022 он 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1 2016-11-08 2024-04-24 1534
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 2016-11-08 2024-04-23 1330