Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар)


БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2022 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Энэ жил Монгол орны ихэнх нутгаар гантай, бэлчээрийн нөөц, даац хэтэрч гарсан тул энэ жилийн зудын эрсдэлийн эхний зургийг арай эрт буюу 10 дугаар сарын 20-ны байдлаар тооцоолж гаргав.
2022 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Булган аймгийн нийт нутгийн 6 хувьд их (нэн их 1%, их 5%), 10 гаруй хувьд (18%) нь дунд эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд (34%) бага, 40 гаруй хувьд (42%) хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа
Үүнээс Сайхан сумын Бүрд багийн нутгаар нэн эрсдэлтэй, Могод, Сайхан, Гурванбулаг Рашаант, Дашинчилэн сумын зарим багийн нутгаар эрсдэл ихтэй гарч өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Энэ жил хур бороо элбэг байсан ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
БУЛГАН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2022-10-28
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2023-03-13 | 1970-01-01 | 10 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар/ | 2023-03-01 | 1970-01-01 | 13 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-02-27 | 1970-01-01 | 14 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | 21 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 103 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 206 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1364 |