Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ДААЦЫН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-10-20 16:18:48

2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН

ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд хэвийн, 60 орчим хувьд дунд, 20 гаруй хувьд муу байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

20% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

10% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

20% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

10% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

40% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

/Бэлчээрийн даацын зураг, 2017 оны 8 дугаар сарын 22/.

Өөрөөр хэлбэл нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Сумын дүнгээр авч үзвэл Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Баяннуур, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр  сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна. 

 

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

2017-8-24

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ 2019-06-20 1970-01-01 410
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 166
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2019-03-29 1970-01-01 155
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ 2018-08-30 1970-01-01 488
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 565
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-12-08 1970-01-01 570
2017 оны зуншлагын тойм 2017-11-15 1970-01-01 463
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-27 1970-01-01 492