Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

Шинэчлэгдсэн: 2020-01-20 09:23:03

БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

(2020 оны 1 дүгээр сарын 02-ны байдлаар)

  Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

12 дугаар сарын 31-ны байдлаар нийт  нутгаар битүү цасан бүрхүүлтэй байгаагаас Хангалд 14 см нягт нь 0.19 гр/см3 , Бугатад 12 см 0.13 гр/см3, Дашинчилэнд 11 см 0.14 гр/см3 , Орхонд 9 см нягт нь 0.11 гр/см3 , Сэлэнгэ, Баян-Агтад 8 см, нягт нь 0.12-0.20 гр/см3, Тэшиг, Булган, Баяннуур, Рашаантад  7 см, нягт нь 0.11-0.15 гр/см3, Могодод 6 см, нягт нь 0.21 гр/см3, Хутагт 5 см, нягт нь 0.13 гр/см3 , бусад нутгаар 1-4 см цастай байна.

2020 оны 1 дүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд их (нэн их 44%, их 21%), 20 гаруй хувьд (24%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.

Үүнээс Орхон, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Бүрэгхангай сумын нутгаар нэн их эрсдэлтэй, Баян-Агт, Хангал, Сайхан, Баяннуур сумын нутгаар эрсдэл ихтэй гарч өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн манай аймгийн урд сумдын нутгаар малчид отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд  болох эрсдэлтэй байна.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

БУЛГАН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020-01-03

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 283
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2019-03-29 1970-01-01 273
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ 2018-08-30 1970-01-01 625
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 649
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-12-08 1970-01-01 619
2017 оны зуншлагын тойм 2017-11-15 1970-01-01 503
ДААЦЫН МЭДЭЭ 2017-08-29 1970-01-01 697
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-27 1970-01-01 534