Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-10-17 17:35:40

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

(2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.

2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

7 дугаар сарын 31-ний байдлаар Булган аймгийн нийт нутгийн 50 гаруй хувьд гандуу, 40 гаруй хувьд гантай байлаа.  

11 дүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 90 орчим хувьд цастай байгаагаас хамгийн их цастай байгаа газрууд нь Тэшигийн Давааны араар 21 см, Хангалд 21-32 см, нягт нь 0,20-0,26 гр/см3, Сэлэнгэд 19-20 см, нягт нь 0,19 гр/см3, Дашинчилэнд 25-40 см, нягт нь 0,24-0,46 гр/см3, Баяннуурт 20-35 см,нягт нь 0,22-0,36 гр/см3, Рашаантад 21-25 см, нягт нь 0,19-0,22 гр/см3, Бугатад 25-30 см,нягт нь 0,25-0,30 гр/см3, Гурванбулагийн зүүн болон өмнөд хэсгээр 18-28 см, нягт нь 0,25 гр/см3, Бүрэгхангайн баруун, хойд, зүүн хэсгээр 38-40 см, Могодод 18-21 см, Хишиг-Өндөрийн баруун, хойд, зүүн хэсгээр 20-25 см, Орхоны баруун, зүүн болон өмнөд хэсгээр 25-40 см зузаан цастай байна.     

2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл манай аймгийн нийт нутгийн  70 орчим хувьд их (56% нэн их, 14% их),  10 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.

Үүнээс Хангал, Булган, Орхон, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант болон Бугат, Сайханы зарим хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарлаа.

Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх сумдыг анхаарч цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.   

Цаашид бид цасны зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэрэг нөхцөл байдал хүндрэх үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.

Булган УЦУОШГазар

2017-12-06

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ 2019-06-20 1970-01-01 412
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 166
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2019-03-29 1970-01-01 156
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ 2018-08-30 1970-01-01 489
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 566
2017 оны зуншлагын тойм 2017-11-15 1970-01-01 464
ДААЦЫН МЭДЭЭ 2017-08-29 1970-01-01 641
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-27 1970-01-01 492