Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ТОЙМ 10 ХОНОГ


2022 оны 5 дугаар сарын II-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэн, Баяннуурт 16 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан буюу олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Сэлэнгэ, Могод, Булган, Гурванбулагт дунджийн орчим, бусад нутгаар 1.1-3.3 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур Хутаг, Сэлэнгэ, Дашинчилэнд 30 градус, бусад нутгаар 25-29 градус дулаан, агаарын үнэмлэхүй бага температур шөнөдөө Тэшиг, Бугат, Булган, Могод, Орхон, Сайхан, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаантад 6-9 градус, бусад нутгаар 3-5 градус хүйтэн байв.
Салхи: Салхины хамгийн их хурд Булганд 18 м/с, Сэлэнгэд 15 м/с, Тэшиг, Баян-Агтад 14 м/с, бусад нутгаар 7-13 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж Гурванбулагт 7, Хутаг, Булганд 6, Хишиг-Өндөрт 5, бусад нутгаар 1-3 өдөр салхилжээ.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хангалд 1.6 мм, Бугатад 0.8 мм, Баян-Агтад 0.4 мм, Тэшиг, Булган, Сайханд 0.0 мм хур тунадас орсон бол бусад нутгаар ороогүй байна.
Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 сарын 20-ны байдлаар нийт нутгаар ургамлын ургалт хэвийн байна. /Зураг 1/
Зураг 1. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал
/2022 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2022-05-23
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021-2022 оны даацын мэдээ | 2021-08-30 | 1970-01-01 | 324 |
ХАВАРЖИЛТЫН ТОЙМ 2021 | 2021-06-14 | 1970-01-01 | 732 |
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ | 2021-04-16 | 1970-01-01 | 772 |
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 946 |