Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ТОЙМ 10 ХОНОГ

Шинэчлэгдсэн: 2021-06-18 11:40:06

2021 оны 4 дүгээр сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэн, Баяннуурт 6-7 градус, бусад нутгаар 1-5 градус хүйтэн буюу олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл нийт нутгаар 2.1-4.9 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур Хутаг, Дашинчилэн, Баяннуурт 20 градус, бусад нутгаар 15-19 градус дулаан, агаарын үнэмлэхүй бага температур шөнөдөө Тэшиг, Орхонд 10 градус, бусад нутгаар 5-9 градус хүйтэн байв.

Салхи: Салхины хамгийн их хурд Булган, Гурванбулаг, Баяннуурт 15-16 м/с, бусад нутгаар 8-14 м/с хүрчээ.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-4 удаа Дашинчилэн, Баяннуурт  цас ороогүй, бусад нутгаар 2-6 удаа 0.5-11.2 мм хур тунадас орсноос Дашинчилэнд 11.2 мм, Баяннуурт 6.0 мм, Могодод 4.5 мм, Сайхан, Гурванбулаг, Рашаантад 3.1-3.7 мм, бусад нутгаар 0.3-2.6 мм буюу олон жилийн дундаж утгатай харьцуулбал Тэшиг, Булган, Орхон, Сайхан, Бүрэгхангайд дунджийн орчим, Хутаг, Бугат, Баян-Агт, Хангалд дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оржээ.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ 10 хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа.
  • Аймгийн ихэнх сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээд байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын  инженер Э.Сарантуяа

2021-04-12

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ХАВАРЖИЛТЫН ТОЙМ 2021 2021-06-14 1970-01-01 1
ТОЙМ 10 ХОНОГ 2021-06-11 1970-01-01 9
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ 2021-04-16 1970-01-01 52
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 38
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ 2019-11-28 1970-01-01 474