Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ТОЙМ 10 ХОНОГ

Шинэчлэгдсэн: 2022-01-21 13:32:19

2022 оны 1 дүгээр сарын II -р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 23 градус, Хутаг, Сэлэнгэ, Дашинчилэн, Орхон, Баяннуурт 19-22 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.0-5.7 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Баяннуурт 35 градус, Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Булган, Бугат, Орхон, Дашинчилэн, Сайханд 31-34 градус, Могод, Хишиг-Өндөрт 30 градус, бусад нутгаар 26-29 градус хүйтэн байв.

Салхи: Салхины хамгийн их хурд Рашаантад 12 м/с, Сэлэнгэ, Гурванбулаг, Бүрэгхангайд  10 м/с,  бусад нутгаар 4-9 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Рашаант, Сэлэнгэ, Гурванбулаг, Бүрэгхангай тус бүрт 1 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-5 удаа 0.2-3.9 мм тунадас орсноос Хутагт 3.9 мм, Сэлэнгэд 2.9 мм, Бугатад 2.3 мм, Тэшиг, Баян-Агт, Бүрэгхангай, Орхон, Хангалд 1.0-1.7 мм, бусад нутгаар 0.2-0.9 мм буюу олон жилийн дундаж утгатай харьцуулбал Гурванбулаг, Дашинчилэн, Рашаантад дунджаас бага , Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оржээ.

Цас: 1 дүгээр сарын 20-ны байдлаар Рашаант, Гурвабулагт 1 см тарлан цастай байгаа бол бусад нутгаар 1-7 см битүү цастай байна. /Зураг 1/

 

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2021-01-21

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021-2022 оны даацын мэдээ 2021-08-30 1970-01-01 213
ХАВАРЖИЛТЫН ТОЙМ 2021 2021-06-14 1970-01-01 678
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ 2021-04-16 1970-01-01 696
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 698