Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ХАВАРЖИЛТЫН ТОЙМ 2021

Шинэчлэгдсэн: 2021-07-29 11:20:36

Булган аймгийн 2021 оны мал хаваржилтын

цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын дундаж температур 3 дугаар сард Дашинчилэнд 0 градус дулаан бусад нутгаар 0-3 градус хүйтэн, 4 дүгээр сард ихэнх нутгаар 2-5 градус, Баяннуур, Дашинчилэнд 6 градус, 5 сард нийт нутгаар 8-13 градус дулаан байлаа. 

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 3 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 4-9 градусаар дулаан, 4 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Бугат, Орхон, Дашинчилэн, Баяннуурт дунджаас 1-6 градусаар дулаан, 5 дугаар сард Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Булганд дунджаас 1-2 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байлаа.

Хур тунадас 3 дугаар сард Баяннуурт хур тунадас ороогүй, Сэлэнгэ, Баян-Агт, Бугат, Сайхан, Хангалд 8-9 мм, бусад нутгаар 1-7 мм,  4 дүгээр сард Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Рашаантад 34-39 мм, Хангал, Гурванбулаг, Могодод 18-20 мм, бусад нутгаар 21-29 мм, 5 дугаар сард Сэлэнгэд 68 мм, Бүрэгхангай, Бугатад 40-45 мм, Хангал, Булганд 30 мм, бусад нутгаар 15-29 мм орсон.

Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулбал 3 сард Тэшиг, Сэлэнгэ, Баян-Агт, Бугат, Сайхан, Хангал, Могодод дунджаас ахиу, Хутагт дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага, 4 сард нийт нутгаар дунджаас ахиу орсон бол 5 дугаар сард Сайхан, Баян-Агтад дунджаас бага, Тэшиг, Хутаг, Дашинчилэн, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу орсон байна.   

2 сарын сүүлээр ихэнх нутгаар цас хайлж тарлантан 3 сарын эхээр аймгийн нийт нутгаар цасгүй болсон.

Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан нь мал маллагаа болон бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан.

Бэлчээрийн ургамал 4 дүгээр сарын эхээр ихэнх нутгаар цухуйж эхэлсэн ба бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгаар хэвийн үнэлгээтэй байна. /Зураг 1/

Зураг 1. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал

 /2021 оны 5 дугаар сарын 31-ны байдлаар/

2021 оны хавар ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч агаарын температур олон жилийн дунджийн орчим /зарим хэсгээр хүйтэн/, салхи шуурга ихтэй, цас ойр ойрхон орсон. 5 дугаар сард ихэнх нутгаар нойтон цас орж, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан. Мөн тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдсан.

 

 

БУЛГАН УС ЦАГ УУР ОРЧНЫ, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2021-06-14

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТОЙМ 10 ХОНОГ 2021-06-11 1970-01-01 74
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ 2021-04-16 1970-01-01 90
ТОЙМ 10 ХОНОГ 2021-04-12 1970-01-01 113
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 73
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ 2019-11-28 1970-01-01 518