Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ


2019 оны 11 дүгээр сарын III-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 24 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн буюу Хишиг-Өндөр, Рашаантад олон жилийн дунджаас 2-4 градусаар дулаан, бусад нутгаар 2-6 градусаар хүйтэн байлаа.
Агаарт үнэмлэхүй их температур өдөртөө Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаантад 0-4 градус дулаан, бусад нутгаар 1-10 градус хүйтэн, шөнөдөө үнэмлэхүй бага температур нь Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Орхон, Баяннуурт 31-33 градус, бусад нутгаар 25-29 градус хүйтэн байв.
Салхи: Салхины их хурд Гурванбулагт 19м/с, Бүрэгхангайд 16м/с, Могодод 15м/с, бусад нутгаар 5-14м/с хүрч салхилжээ. Салхины хурд 10м/с-ээс дээш давж Могодод 7, Гурванбулагт 6, Дашинчилэнд 5, Бүрэгхангайд 4, Сайхан, Рашаантад 3, Булганд 2, Сэлэнгэ, Баян-Агт, Бугатад 1 өдөр салхилав.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хангалд цас ороогүй бол Гурванбулагт 4.5 мм, Дашинчилэн, Орхон, Рашаантад 3.1-3.7 мм, бусад нутгаар 0.1-2.9 мм цас оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл Сэлэнгэд дунджийн орчим, Тэшиг, Хутаг, Баян-Агт, Бугат, Сайханд дунджаас бага орсон бол бусад нутгаар дунджаас ахиу оржээ.
Цас: 11 дүгээр сарын 30-ны байдлаар Сайханд тарлан цастай, бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй байгаагаас Бугат, Баян-Агтад 9-10 см, нягт нь 0.12-0.13 гр/см3, Тэшиг, Сэлэнгэ, Гурванбулагт 7-8 см, нягт нь 0.13-0.22 гр/см3, Хутаг, Хангал, Баяннуурт 5-6 см, нягт нь 0.03-0.15 гр/см3, бусад нутгаар 1-4 см цастай байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2019-12-02
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ | 2019-11-28 | 1970-01-01 | 25 |
2019 оны хаврын хөрсний чийг | 2019-04-22 | 1970-01-01 | 261 |
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2019-03-29 | 1970-01-01 | 249 |
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ | 2018-08-30 | 1970-01-01 | 589 |
2018 оны Хаврын хөрсний чийг | 2018-04-04 | 1970-01-01 | 605 |
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2017-12-08 | 1970-01-01 | 598 |
2017 оны зуншлагын тойм | 2017-11-15 | 1970-01-01 | 486 |
ДААЦЫН МЭДЭЭ | 2017-08-29 | 1970-01-01 | 669 |
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм | 2017-06-27 | 1970-01-01 | 512 |