Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 Хоногийн тойм /2022 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/


2022 оны 12 дугаар сарын I-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 27 градус, Баяннуурт 25 градус, Баян-Агт, Хишиг-Өндөр, Рашаантад 17-19 градус, бусад нутгаар 20-24 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.5-6.1 градусаар хүйтэн байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Бугатад 34 градус, Тэшиг, Баяннуурт 33 градус, Хутаг, Сэлэнгэ, Орхон, Дашинчилэнд 30-32 градус, бусад нутгаар 25-29 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Тэшиг, Баяннуурт 9, Хутагт 7, Бугатад 6, Сэлэнгэд 1 өдөр хүйтэрчээ.
Салхи: Салхины хамгийн их хурд Сайханд 15 м/с, Могодод 14 м/с, бусад нутгаар 3-12 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Могод, Гурванбулагт 4, Рашаантад 3, Сайхан, Хишиг-Өндөрт 2, Сэлэнгэ, Баян-Агт, Бүрэгхангай, Дашинчилэнд тус бүр 1 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт ихэнх нутгаар хур тунадас ороогүй ба Сэлэнгэд 0.5 мм, Бугат, Бүрэгхангайд 0.2-0.3 мм, Хангалд 0.0 мм буюу олон жилийн дунджаас бага тунадас оржээ.
Цас: 12 дугаар сарын 10-ны байдлаар Орхон, Могод, Сайхан, Хишиг-Өндөрт бага зэргийн тарлан цастай, бусад нутгаар 2-6 см /сумын төвийн ойролцоох цасны хэмжилтийн талбайд/ зузаантай битүү цастай байна. /Зураг/
Зураг. Цасны зузаан, см /2022 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2022-12-12
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/ | 2023-01-23 | 1970-01-01 | 6 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-01-11 | 1970-01-01 | 20 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-01-02 | 1970-01-01 | 22 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2022-12-21 | 1970-01-01 | 24 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 84 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 173 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 186 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1346 |