Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2023-01-26 03:55:32

2022 оны 12 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 24 градус, Сэлэнгэ, Баяннуурт 20 градус, бусад нутгаар 15-19 градус хүйтэн буюу Хишиг-Өндөр, Баяннуурт олон жилийн дунджаас 2.4-2.6 градусаар дулаан, Баян-Агт, Сайханд дунджаас 1.4-1.6 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Баяннуурт 35 градус, Бугатад 33 градус, Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Орхонд 32 градус, Могод, Дашинчилэнд 30 градус, бусад нутгаар 24-29 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Тэшигт 4, Хутаг, Баяннуурт 2, Сэлэнгэ, Бугат, Орхон, Дашинчилэнд 1 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 22 м/с, Гурванбулагт 18 м/с, Хишиг-Өндөрт 16 м/с, бусад нутгаар 5-14 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Могодод 9, Бүрэгхангайд 8, Гурванбулагт 7, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөрт 5, бусад нутгаар 1-3 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт Тэшиг, Сайханд цас ороогүй бусад нутгаар 1-5 удаа 0.0-1.0 мм орсноос Рашаантад 1.0 мм, Бүрэгхангайд 0.7 мм, Хутаг, Хангалд 0.5 мм, Баяннуурт 0.4 мм, бусад нутгаар 0.0-0.3 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулбал Бүрэгхангай, Рашаантад дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас оржээ.

Цас: 12 дугаар сарын 20-ны байдлаар Сайханд цасгүй, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөрт тарлан цастай, Хангал, Баяннуурт 6 см, Баян-Агт, Дашинчилэн, Рашаантад 4 см, бусад нутгаар 1-2 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ зузаантай битүү цастай байна.

Зураг. Цасны зузаан, см  /2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2022-12-21