Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар/


2022 оны 12 дугаар сарын III-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 26 градус, Хутаг, Баяннуурт 23-24 градус, Бугат, Орхонд 22 градус, Сэлэнгэ, Хангал, Дашинчилэнд 20-21 градус, бусад нутгаар 15-19 градус хүйтэн буюу Хангал, Бугатад олон жилийн дунджаас 1.3-2.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Баяннуурт 36 градус, Тэшиг, Орхонд 35 градус, Хутагт 34 градус, Сэлэнгэ, Бугат, Дашинчилэн, Хишиг-Өндөрт 30-32 градус, бусад нутгаар 25-29 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Тэшигт 6, Баяннуурт 5, Хутагт 4, Бугат, Орхонд 3, Хишиг-Өндөрт 2 өдөр хүйтэрчээ.
Салхи: Салхины хамгийн их хурд Сэлэнгэд 13 м/с, Гурванбулагт 12 м/с, бусад нутгаар 3-11 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Бүрэгхангайд 3, Сэлэнгэд 2, Могод, Булган, Гурванбулаг, Сайхан, Хишиг-Өндөр, Рашаантад тус бүр 1 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-3 удаа 0.6-6.1 мм орсноос Орхонд 6.1 мм, Сэлэнгэд 5.7 мм, Тэшиг, Хангалд 4.2-4.8 мм, Бугат, Сайхан, Бүрэгхангайд 3.5-3.6 мм, Булган, Баян-Агт, Гурванбулагт 2.2-2.6 мм бусад нутгаар 0.6-1.9 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулбал Дашинчилэн, Рашаантад дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оржээ.
Цас: 12 дугаар сарын 31-ний байдлаар Хангалд 11 см, нягт нь 0.19 гр/см3, Тэшиг, Бугат, Баяннуурт 8 см, нягт нь 0.10-0.14 гр/см3, Сэлэнгэд 7 см, нягт нь 0.13 гр/см3, Баян-Агтад 6 см, нягт нь 0.14 гр/см3, Хутаг, Бүрэгхангайд 5 см, нягт нь 0.11-0.16 гр/см3, бусад нутгаар 2-4 см, гуу жалга хунгарласан газартаа 15-20 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ зузаантай битүү цастай байна. /Зураг 1/
Зураг 1. Цасны зузаан, см /2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2023-01-02
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/ | 2023-01-23 | 1970-01-01 | 7 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-01-11 | 1970-01-01 | 21 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2022-12-21 | 1970-01-01 | 24 |
10 Хоногийн тойм /2022 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2022-12-12 | 1970-01-01 | 71 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 84 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 173 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 186 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1346 |