Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2023-02-01 12:39:21

2023 оны 1 дүгээр сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 27 градус, Баяннуурт 26 градус, Хутагт 24 градус, Дашинчилэн, Орхонд 20-21 градус, бусад нутгаар 12-19 градус хүйтэн буюу Тэшиг, Хутаг, Баяннуурт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.6-5.6 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Тэшиг, Баяннуурт 36 градус, Хутаг, Орхонд 35 градус, Бугатад 34 градус, Сэлэнгэд 33 градус, Булган, Дашинчилэн, Хишиг-Өндөрт 30-31 градус, бусад нутгаар 26-29 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Тэшигт 7, Хутаг, Баяннуурт 5, Бугат, Орхонд 4, Сэлэнгэд 3, Булганд 2 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 17 м/с, Бүрэгхангайд 15 м/с, Хангал, Сайхан, Рашаантад 12 м/с, бусад нутгаар 4-11 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сэлэнгэд 4, Могод, Сайханд 3, Бүрэгхангайд 2, Хангал, Бугат, Булган, Гурванбулаг, Рашаантад тус бүр 1 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт ихэнх нутгаар цас ороогүй, Хангал, Тэшиг, Бугат, Булган, Сайхан, Хишиг-Өндөрт тус бүр 1 удаа 0.0 мм  буюу олон жилийн дунджаас бага цас оржээ.  

Цас: 1 дүгээр сарын 10-ны байдлаар Хангалд 10 см, нягт нь 0.18 гр/см3, Тэшигт 8 см, нягт нь 0.10 гр/см3, Баяннуурт 7 см, нягт нь 0.14 гр/см3, Баян-Агт, Бугатад 6 см, нягт нь 0.11-0.17 гр/см3, Сэлэнгэд 5 см, нягт нь 0.14 гр/см3, бусад нутгаар 2-4 см, гуу жалга хунгарласан газартаа 15-20 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ зузаантай битүү цастай байна. /Зураг 1/

Зураг 1. Цасны зузаан, см  /2023 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар/

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-01-11