Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/


2023 оны 1 дүгээр сарын II-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 26 градус, Баяннуурт 22 градус, Сэлэнгэд 21 градус, бусад нутгаар 16-20 градус хүйтэн буюу Тэшиг, Могод, Булган, Баян-Агт, Бүрэгхангай, Хангал, Рашаантад дунджийн орчим, бусад нутгаар 1.5-5.4 градусаар дулаан байсан бол 10 хоногийн сүүлээр хүйтний эрч чангарч агаарын үнэмлэхүй бага Баяннуурт 40 градус, Тэшиг, Бугат, Орхонд 39 градус, Хутаг, Сэлэнгэ, Дашинчилэнд 36-37 градус, Рашаантад 29 градус, бусад нутгаар 30-34 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Тэшигт 6, Сэлэнгэ, Баяннуурт 5, Орхонд 4, бусад нутгаар 1-3 өдөр хүйтэрчээ.
Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 24 м/с, Гурванбулагт 20м/с, Бүрэгхангайд 16 м/с, бусад нутгаар 7-14 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Могодод 9, Сайханд 8, Хишиг-Өндөр, Рашаант, Гурванбулагт 5, Хутаг, Бүрэгхангайд 4, бусад нутгаар 2-3 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хутагт цас ороогүй, Бүрэгхангай, Бугат, Сэлэнгэ, Рашаантад 1.2-1.7 мм, Тэшиг, Хангалд 0.0 мм, бусад нутгаар 0.2-0.9 мм буюу орсон цасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Тэшиг, Хангал, Орхонд дунджаас бага, Баян-Агт, Дашинчилэнд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас оржээ.
Цас: 1 дүгээр сарын 20-ны байдлаар Хангалд 9 см, нягт нь 0.16 гр/см3, Баяннуурт 8 см, нягт нь 0.15 гр/см3, Тэшиг, Сэлэнгэд 7 см, нягт нь 0.10-0.20 гр/см3, Бугатад 6 см, нягт нь 0.10 гр/см3, Баян-Агтад 5 см, нягт нь 0.16 гр/см3, бусад нутгаар 2-4 см, гуу жалга хунгарласан газартаа 15-20 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ зузаантай битүү цастай байна. /Зураг 1/
Зураг 1. Цасны зузаан, см /2023 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2023-01-23
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-01-11 | 1970-01-01 | 21 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-01-02 | 1970-01-01 | 22 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2022-12-21 | 1970-01-01 | 24 |
10 Хоногийн тойм /2022 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2022-12-12 | 1970-01-01 | 71 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 84 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 173 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 186 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1346 |