Сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Булган УЦУОШТӨВ 2023-03-20

Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/

Шинэчлэгдсэн: 2023-03-20 16:36:33

2023 оны 1 дүгээр сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 26 градус, Баяннуурт 22 градус, Сэлэнгэ, Булганд 21 градус, бусад нутгаар 16-20 градус хүйтэн буюу Тэшиг, Сэлэнгэ, Булган, Баян-Агт, Бүрэгхангайд дунджийн орчим, бусад нутгаар 1.1-5.0 градусаар дулаан байсан бол 10 хоногийн эхээр эрч эрс чангарч агаарын үнэмлэхүй бага Сэлэнгэд 43 градус, Бугат, Баяннуурт 42 градус, Тэшиг, Дашинчилэнд 41 градус, Орхонд 40 градус, Булган, Хишиг-Өндөрт 39 градус, Хутаг, Могодод 38 градус, бусад нутгаар 34-37 градус хүрч хүйтрэв. Агаарын температур -30 градусыг давж Тэшиг, Сэлэнгэд 6, Хутаг, Бугат, Орхон, Баяннуурт 5, Хишиг-Өндөрт 4, бусад нутгаар 1-3 өдөр хүйтэрчээ.  

Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 24 м/с, Гурванбулагт 20м/с, Бүрэгхангайд 16 м/с, бусад нутгаар 7-14 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Могодод 9, Сайханд 8, Хишиг-Өндөр, Рашаант, Гурванбулагт 5, Хутаг, Бүрэгхангайд 4, бусад нутгаар 2-3 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт Гурванбулаг, Баяннуур, Рашаантад цас ороогүй, Булган, Бүрэгхангайд 1.1 мм, Бугатад 0.7 мм, Баян-Агт, Хутагт 0.5-0.6 мм, бусад нутгаар 0.0-0.3 мм орсон ба орсон цасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Могод, Бүрэгхангайд дунджаас ахиу, Баян-Агтад дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага цас оржээ.  

Цас: 1 дүгээр сарын 31-ний байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ Хангалд 10 см, нягт нь 0.18 гр/см3, Тэшигт 8 см, нягт нь 0.10 гр/см3, Сэлэнгэ, Бугат, Баяннуурт 6 см, нягт нь 0.10-0.19 гр/см3, Баян-Агтад 5 см, нягт нь 0.14 гр/см3, бусад нутгаар 2-4 см, гуу жалга хунгарласан газартаа 15-20 см зузаантай битүү цастай байна. /Зураг 1/

1 сарын III-р 10 хоногт сумын нийт багийн нутгаар цасны нэмэлт ажиглалт хийж Засгийн Газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ өгөхөд Бүрэгхангайн Дархан, Дэрст, Цахт багийн нутгаар цасны дундаж зузаан 5-20 см, нягт нь 0.17-0.27 гр/см3, Гурванбулагийн Тогоо, Бэрх багийн нутгаар цасны дундаж зузаан 4-5 см, нягт нь 0.22-0.25 гр/см3, Дашинчилэн сумын Хараат, Лах багийн нутгаар цасны дундаж зузаан 15-21 см, нягт нь 0.22-0.27 гр/см3 байсан нь нягтарч хатуурсан цасны улмаас цагаанаар зудтай, Могодын Баясгалант, Баян-Уул багийн нутгаар цасны дундаж зузаан 9-10 см, нягт нь 0.21-0.24 гр/см3, Хишиг-Өндөрийн Жаргалант /Могойн Эх/ багийн нутгаар цасны дундаж зузаан 9-10 см, нягт нь 0.21-0.24 гр/см3, Баяннуур сумын өмнөд хэсгээр цасны дундаж зузаан 5-10 см, нягт нь 0.22 гр/см3 байгаа нь нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу нөхцлийг бүрдүүлээд байна.

Зураг 1. Цасны зузаан, см  /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-02-01