Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-02-22 08:37:21

2023 оны 11 дүгээр сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 14 градус, бусад нутгаар 7-10 градус хүйтэн буюу Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.6-5.4 градусаар хүйтэн байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Баяннуурт 33 градус, Булган, Орхон, Могод, Гурванбулаг, Дашинчилэнд 26-29 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Баяннуурт 2 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Гурванбулагт 23 м/с, Могодод 22 м/с, Дашинчилэнд 20 м/с, бусад нутгаар 9-18 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сэлэнгэ, Могодод 5, Гурванбулаг, Сайханд 4, Бүрэгхангай, Дашинчилэн, Хишиг-Өндөрт 3 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-6 удаа 0.5-18.0 мм цас орсноос Рашаантад 18.0 мм, Дашинчилэнд 13.0 мм, Баяннуурт 11.3 мм, Гурванбулагт 8.6 мм, Булган, Хишиг-Өндөрт 6.1-6.8 мм, Бугат, Могодод 5.3-5.4 мм, бусад нутгаар 0.5-4.5 мм буюу Тэшиг, Хангалд олон жилийн дунджаас бага, Сэлэнгэд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас оржээ.

Цас: 11 дүгээр сарын 10-ны байдлаар Тэшиг, Сэлэнгэд цасгүй,  Дашинчилэнд 21 см, нягт нь 0.11 гр/см3, Могодод 18 см, нягт нь 0.32 гр/см3, Баяннуурт 16 см, нягт нь 0.18 гр/см3, Гурванбулагт 15 см, нягт нь 0.29 гр/см3, Булган, Баян-Агт, Хишиг-Өндөрт 8 см, нягт нь 0.08-0.13 гр/см3, Орхон, Бүрэгхангайд 6-7 см, нягт нь 0.10-0.12 гр/см3, бусад нутгаар 1-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ зузаан битүү цастай байна. /Зураг 1/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд 11 дүгээр сарын 10-ны байдлаар Могод, Гурванбулаг, Дашинчилэн, сумын нутгаар цагаан зудтай, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.

Зураг. Цасны зузаан, см  /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-11-13

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 9
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 21
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 30
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-12-22 1970-01-01 34
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-12-11 1970-01-01 69
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2023-12-01 1970-01-01 61
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2023-11-21 1970-01-01 78
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар/ 2023-11-01 1970-01-01 98
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-10-23 1970-01-01 95
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 144
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 112
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 259
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 528
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1529