Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-02-22 15:04:31

2023 оны 11 дүгээр сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн буюу Гурванбулаг, Баяннуур сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.2-6.6 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй их температур нийт нутгаар 4-9 градус дулаан, агаарын үнэмлэхүй бага температур Баяннуурт 32 градус, Дашинчилэн, Орхонд 27-28 градус, бусад нутгаар 17-25 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Баяннуурт 1 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд 15-нд Могодод 26 м/с, Гурванбулагт 19 м/с, Сайхан Бүрэгхангайд 14 м/с, бусад нутгаар 7-13 м/с хүрч цасан шуурга шуургсан байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт Тэшигт хур тунадас ороогүй, бусад нутгаар 1-2 удаа 0.0-1.1 мм цас орсноос Гурванбулагт 1.1 мм, Сэлэнгэ, Рашаантад 0.8 мм, Хангалд 0.5 мм, Дашинчилэн, Баяннуурт 0.4 мм, бусад нутгаар 0.0-0.3 мм буюу Гурванбулагт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага цас оржээ.

Цас: 11 дүгээр сарын 20-ны байдлаар Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Хангал сумын нутгаар цасгүй, Дашинчилэнд 16 см, нягт нь 0.16 гр/см3, Могод, Гурванбулагт 12 см, нягт нь 0.28-0.30 гр/см3, Баяннуур, Рашаантад 11 см, нягт нь 0.17-0.22 гр/см3, Гурванбулагт 15 см, нягт нь 0.29 гр/см3, Булган, Баян-Агт, Хишиг-Өндөрт 8 см, нягт нь 0.08-0.13 гр/см3, Орхон, Бүрэгхангайд 6-7 см, нягт нь 0.10-0.12 гр/см3, бусад нутгаар 1-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ хунгарлаж шуурсан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар Могод, Гурванбулаг, Дашинчилэн, сумын нутгаар цагаан зудтай, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-11-21

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 9
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 21
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 30
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-12-22 1970-01-01 34
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-12-11 1970-01-01 69
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2023-12-01 1970-01-01 61
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2023-11-13 1970-01-01 65
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар/ 2023-11-01 1970-01-01 98
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-10-23 1970-01-01 95
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 144
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 112
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 259
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 527
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1529