Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-02-22 11:46:04

2023 оны 11 дүгээр сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшиг, Хангал, Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуурт 16-18 градус, бусад нутгаар 13-15 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад Тэшиг, Хишиг-Өндөр, Рашаантад дунджаас 1.5-3.6 градусаар дулаан, Хутаг, Сэлэнгэ, Бугат, орхон, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.3-3.2 градусаар хүйтэн байжээ.

Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-2 градус дулаан, Тэшиг, Булган, Сайхан, Рашаант, Баяннуурт 1-3 градус хүйтэн, шөнөдөө Дашинчилэнд 31 градус, Баяннуур, Рашаантад 29 градус, Орхон, Гурванбулагт 28 градус, бусад нутгаар 24-27 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Дашинчилэнд 1 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 20 м/с, Гурванбулагт 19 м/с, Бүрэгхангайд 16 м/с, бусад нутгаар 8-14 м/с хүрч салхилсан байна. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр  

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-6 удаа 0.8-9.2 мм цас орсноос Дашинчилэнд 9.2 мм, Бүрэгхангайд 8.6 мм, Гурванбулагт 6.0 мм, Бугатад 5.1 мм, Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан, Баяннуур, Рашаантад 4.2-4.9 мм, Могод, Хишиг-Өндөрт 3.0-3.1 мм, бусад нутгаар 0.8-2.5 мм буюу Тэшигт дунджаас бага, Булганд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу оржээ.

Цас: 11 дүгээр сарын 30-ны байдлаар Баяннуурт 22 см, нягт нь 0.23 гр/см3, Дашинчилэнд 20 см, нягт нь 0.16 гр/см3, Гурванбулагт 18 см, нягт нь 0.30 гр/см3, Рашаантад 15 см, нягт нь 0.19 гр/см3, Могодод 12 см, нягт нь 0.29 гр/см3, Хишиг-Өндөрт 11 см, нягт нь 0.24 гр/см3, Бүрэгхангайд 8 см, нягт нь 0.10 гр/см3,  Булганд 7 см, нягт нь 0.18 гр/см3, Хангал, Баян-Агтад 6 см, нягт нь 0.09-0.12 гр/см3, Бугатад 5 см, нягт нь 0.10 гр/см3, бусад нутгаар 1-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ хунгарлаж шуурсан газартаа 50-70 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд 11 дүгээр сарын 30-ны байдлаар Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаан зудтай, Хишиг-Өндөр сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-12-01

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 8
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 20
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 30
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-12-22 1970-01-01 34
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-12-11 1970-01-01 69
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2023-11-21 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2023-11-13 1970-01-01 65
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар/ 2023-11-01 1970-01-01 97
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-10-23 1970-01-01 94
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 144
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 112
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 258
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 525
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1529