Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-02-21 13:20:59

2023 оны 12 дугаар сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшиг, Баяннуурт 16 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 1.3-5.8 градусаар дулаан байжээ.

Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-9 градус дулаан, Тэшигт 0 градус хүйтэн, шөнөдөө Сэлэнгэд 35 градус, Тэшиг, Бугат, Дашинчилэнд 31-32 градус, Орхон, Баяннуурт 30, бусад нутгаар 26-29 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Сэлэнгэд 2 өдөр, Тэшиг, Бугат, Орхон, Дашинчлэн, Баяннуурт тус бүр 1 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 23 м/с, Гурванбулагт 21 м/с, Баян-Агтад 20 м/с, бусад нутгаар 9-18 м/с хүрч салхилсан байна. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр  Хутаг, Могод, Булган, Баян-Агт, Бүрэгхангайд 5, Тэшиг, Сэлэнгэ, сайхан, Хишиг-Өндөрт 4, Бугат, Гурванбулагт 3, бусад нутгаар 1-2 өдөр байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт Орхон, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаантад сумын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 1-4 удаа 0.0-5.2 мм цас орсноос Хангалд 5.2 мм, Сэлэнгэд 2.1 мм, Бугат, Баян-Агт, Баяннуурт 0.5-0.6 мм, бусад нутгаар 0.0-0.3 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хангал, Сэлэнгэ, Могодод дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага оржээ.

Цас: 12 дугаар сарын 10-ны байдлаар Баяннуурт 21 см, нягт нь 0.19 гр/см3, Хангал, Дашинчилэнд 18 см, нягт нь 0.18-0.25 гр/см3, Гурванбулагт 11 см, нягт нь 0.30 гр/см3, Рашаантад 10 см, нягт нь 0.21 гр/см3, Могодод 8 см, нягт нь 0.15 гр/см3, Хишиг-Өндөрт 7 см, нягт нь 0.29 гр/см3, Баян-Агтад 6 см, нягт нь 0.18 гр/см3, Сэлэнгэ, Булган, Бугатад 5 см, нягт нь 0.09-0.23 гр/см3, бусад нутгаар 1-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ хунгарлаж шуурсан газартаа 40-60 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

\Зураг. Цасны зузаан, см  /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд 12 дугаар сарын 10-ны байдлаар, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаан зудтай, Хангал, Булган сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-12-11

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 8
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 20
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 30
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-12-22 1970-01-01 34
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2023-12-01 1970-01-01 60
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2023-11-21 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2023-11-13 1970-01-01 65
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар/ 2023-11-01 1970-01-01 97
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-10-23 1970-01-01 94
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 144
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 112
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 258
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 524
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1528