Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-02-20 19:38:48

2023 оны 12 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баян-Агт, Бүрэгхангай, Могодод 24-25 градус, бусад нутгаар 26-29 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 4.1-12.0 градусаар хүйтэн байжээ.

Агаарын температур өдөртөө Дашинчилэн, Баяннуурт 20 градус, бусад нутгаар 16-19 градус хүйтэн байсан бол шөнөдөө Баяннуурт 39 градус, Сэлэнгэ, Дашинчилэнд 38 градус, Орхонд 37 градус, Тэшиг, Могод, Гурванбулагт 36 градус, бусад нутгаар 30-35 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Сэлэнгэд 10, Тэшиг, Баяннуурт 9, Бугатад 7, Орхон, Дашинчилэн, Гурванбулагт 6, Сайханд 5, бусад нутгаар 1-4 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхи ихэнх хугацаанд 3-9 м/с байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-6 удаа 0.2-3.5 мм цас орсноос Рашаантад 3.5 мм, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуурт 2.1-2.4 мм, Хутаг, Булган, Орхон, Сайхан, Бугат, Дашинчилэнд 1.0-1.9 мм, бусад нутгаар 0.2-0.8 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Баян-агтад дунджаас бага, Хутаг, Орхон, Хишиг-Өндөрт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу оржээ.  

Цас: 12 дугаар сарын 20-ны байдлаар Дашинчилэнд 24 см, нягт нь 0.29 гр/см3, Баяннуурт 22 см, нягт нь 0.18 гр/см3, Гурванбулаг, Хангалд 15 см, нягт нь 0.21-0.28 гр/см3, Рашаантад 12 см, нягт нь 0.19 гр/см3, Могодод 8 см, нягт нь 0.12 гр/см3, Бугатад 7 см, нягт нь 0.11 гр/см3, Баян-Агт, Хишиг-Өндөрт 6 см, нягт нь 0.17-0.23 гр/см3, Сэлэнгэ, Булган, Бүрэгхангайд 5 см, нягт нь 0.14-0.23 гр/см3, бусад нутгаар 1-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ хунгарлаж шуурсан газартаа 40-60 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд 12 дугаар сарын 20-ны байдлаар Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаан зудтай, Хангал, Булган, Хишиг-Өндөр сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-12-22

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 8
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 20
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 30
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-12-11 1970-01-01 68
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2023-12-01 1970-01-01 60
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2023-11-21 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2023-11-13 1970-01-01 65
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар/ 2023-11-01 1970-01-01 97
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-10-23 1970-01-01 94
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 143
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 112
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 258
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 524
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1528