Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар/


2023 оны 2 дугаар сарын II-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 19 градус, Сэлэнгэ, Булган, Бугат, Баяннуурт 16 градус, бусад нутгаар 11-14 градус хүйтэн буюу Сэлэнгэ, Могодод олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.2-4.4 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Тэшиг, Сэлэнгэ, Баяннуурт 29 градус, Бугат, Орхонд 28 градус, бусад нутгаар 22-27 градус хүйтэн байв.
Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 26 м/с, Хишиг-Өндөрт 18 м/с, бусад нутгаар 9-17 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Бүрэгхангай, Гурванбулагт 3, Сэлэнгэ, Могод, Булган, Орхон, Сайхан, Хишиг-Өндөр, Рашаантад 2, бусад нутгаар 0-1 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт Сэлэнгэд 1 удаа 0.0 мм цас орж бусад нутгаар цас ороогүй байна.
Цас: 2 дугаар сарын 20-ны байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ цасны зузаан өмнөх 10 хоногийхоос эрс багасч Хутаг, Могод, Дашинчилэн, Сайхан, Рашаант сумдын төвд цасгүй болсон бол Хангалд 8 см, нягт нь 0.15 гр/см3, Тэшигт 6 см, нягт нь 0.10 гр/см3, Бугатад 5 см, нягт нь 0.12 гр/см3 битүү цастай бусад нутгаар 1-4 см, тарлан цастай болоод байна. /Зураг 1/
Зураг 1. Цасны зузаан, см /2023 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2023-02-24
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2023-03-13 | 1970-01-01 | 10 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар/ | 2023-03-01 | 1970-01-01 | 13 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | 21 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 103 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 199 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 206 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1364 |