Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар/


2023 оны 2 дугаар сарын III-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 12 градус, Бугатад 10 градус, бусад нутгаар 5-9 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 5.7-9.4 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Орхон, Баяннуурт 21-23 градус, Баян-Агтад 14 градус бусад нутгаар 16-20 градус хүйтэн байв.
Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 17 м/с, Сэлэнгэд 15 м/с, бусад нутгаар 8-14 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сэлэнгэд 3, Могод, Булган, Гурванбулаг, Баян-Агт, Сайхан, Хишиг-Өндөрт 2, бусад нутгаар 0-1 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт Тэшигт цас ороогүй, бусад нутгаар тус бүр 1 удаа 0.0-3.9 мм цас орсноос хамгийн их нь Хутагт 3.9 мм, Рашаант, Гурванбулаг, Бүрэгхангайд 2.0-2.2 мм, Дашинчилэн, Хишиг-Өндөрт 1.1-.1.2 мм, бусад нутгаар 0.0-0.9 мм орсон байна.
Цас: 2 дугаар сарын 28-ны байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан, Могод сумдын төвд цасгүй болсон бол Гурванбулагт 7 см, нягт нь 0.10 гр/см3, Хутаг, Рашаантад 5 см, нягт нь 0.13-0.14 гр/см3, Хангал, Бүрэгхангай, Хишиг-Өндөрт 4 см, Тэшигт 3 см битүү цастай бусад нутгаар 0-2 см, тарлан цастай байна. /Зураг 1/
Зураг 1. Цасны зузаан, см /2023 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2023-03-01
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2023-03-13 | 1970-01-01 | 10 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-02-27 | 1970-01-01 | 14 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | 21 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 103 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 198 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 206 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1364 |