Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар/


2023 оны 3 дугаар сарын I-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшиг, Сэлэнгэ, Булган, Хишиг-Өндөрт 0.1-3.4 градус хүйтэн, бусад нутгаар 0-2 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 9.7-14.8 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур нийт нутгаар 11-18 градус хүйтэн байв.
Салхи: Салхины хурд түр зуур Бүрэгхангайд 24 м/с буюу аюултай үзэгдлийн, Могодод 32 м/с, Гурванбулагт 30 м/с, Хишиг-Өндөрт 26 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Дашинчилэнд хур тунадас ороогүй, бусад нутгаар 1-2 удаа 0.0-4.2 мм бороо, нойтон цас орсноос Тэшигт 4.2 мм, Сэлэнгэ, Хангалд 1.8 мм, Бугатад 1.2 мм, Сайханд 0.7 мм, Булган, Хутагт 0.5 мм, бусад нутгаар 0.0-0.4 мм орсон байна.
Цас: 3 дугаар сарын 10-ны байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ Хангалд 4 см зузаан битүү цастай, Булганд 0 см тарлан цастай бусад нутгаар цасгүй болсон байна. /Зураг 1/
Зураг 1. Цасны зузаан, см /2023 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2023-03-13
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар/ | 2023-03-01 | 1970-01-01 | 13 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-02-27 | 1970-01-01 | 15 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар/ | 2023-02-02 | 1970-01-01 | 21 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 103 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 199 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 207 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1365 |