Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2023-06-02 14:09:08

2023 оны 3 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшиг, Бугатад 6-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.6-7.2 градусаар дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Бугатад 25 градус, Тэшиг, Сэлэнгэд 20-22 градус, бусад нутгаар 15-19 градус хүйтэн байв.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 1-10 метр, 13, 14-нд ихэнх нутгаар дундаж хурд секундэд 6-17 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурсан байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөрт хур тунадас ороогүй, бусад нутгаар 1-3 удаа 0.1-11.2 мм цас орсноос Бугатад 11.2 мм, Баян-Агт, Дашинчилэнд 6.4-6.7 мм, Сэлэнгэ, Бүрэгхангайд 3.5-3.9 мм, Рашаантад 2.6 мм, бусад нутгаар 0.1-1.9 мм орсон байна.   

Цас: 3 дугаар сарын 20-ны байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ Бугатад 7 см зузаан битүү цастай, Бүрэгхангайд 2 см тарлан цастай бусад нутгаар цасгүй байна. /Зураг 1/

Зураг 1. Цасны зузаан, см  /2023 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-03-21