Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар/

Шинэчлэгдсэн: 2023-05-28 03:54:49

 

2023 оны 3 дугаар сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэнд 0 градус дулаан, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу Баян-Агт, Дашинчилэн, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуурт  олон жилийн дунджаас 1.1-3.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ.

Агаарын температур өдөртөө Хутаг, Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 20 градус, бусад нутгаар 15-19 градус хүрч дулаарсан бол, шөнөдөө хугацааны сүүлээр Бугат, Могодод 28 градус, Хишиг-Өндөрт 26 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байв.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 1-10 метр, 31-нд ихэнх нутгаар дундаж хурд секундэд 6-17 метр, зарим газраар түр зуур секундэд 15-19 метр хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-2 удаа 0.2-5.5 мм хур тунадас орсноос Рашаантад 5.5 мм, Бугат, Могодод 4.1-4.3 мм, Бүрэгхангайд 3.0 мм, Булган, Баян-Агт, Орхонд 2.3-2.9 мм, бусад нутгаар 0.2-1.4 мм орсон байна.   

Цас: 3 дугаар сарын 31-ны байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ нийт нутгаар цасгүй болсон байна.

 

 

 

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2023-04-03