Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2023-06-04 22:37:18

2023 оны 4 дүгээр сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэнд 0.6 градус дулаан,бусад нутгаар 1-4 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.3-3.5 градусаар хүйтэн байлаа. Агаарт үнэмлэхүй бага температур Гурванбулагт 14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 18-19 градус, бусад нутгаар 13-17 градус хүрч дулаарсан байна.   

Салхи: Салхины хамгийн их хурд Бүрэгхангайд 26 м/с, Могодод 25 м/с, Гурванбулагт 24 м/с, Тэшиг, Сэлэнгэ, Булган, Дашинчилэн, Орхон, Сайхан, Хишиг-Өндөр, Баяннуурт  20-22 м/с, Баян-Агтад 19 м/с, Рашаантад 18 м/с, бусад нутгаар 8-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сэлэнгэд 10, Могод, Гурванбулагт 9,  Булган, Бүрэгхангай, Сайханд  8, бусад нутгаар 3-7 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-6 удаа 0.0-3.7 мм тунадас орсноос Баян-Агтад 3.7мм, Рашаантад 3.3 мм, Бүрэгхангайд 1.1 мм, Могод, Булган, Бугат, Дашинчилэн, Сайханд  0.7-0.9 мм, бусад нутгаар 0.0-0.5 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Баян-Агт, Рашаантад  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага  тунадас орсон байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ 10 хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байлаа.
  • Тэшиг, Булган, Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Орхон, Хангал, Хишиг-Өндөр сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээд байна.
  • МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажил хийгдэж   байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-н техникч Б.Энхцэцэг

2023-04-11