Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар/


2023 оны 4 дүгээр сарын II-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэнд 6 градус дулаан, бусад нутгаар 1-5 градус дулаан буюу Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Булганд олон жилийн дунджаас 1.1-2.0 градусаар хүйтэн, Баяннуурт олон жилийн дунджаас 1.3 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Агаарт үнэмлэхүй бага температур Баян-Агт, Дашинчилэнд 9 градус, бусад нутгаар 10-14 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 21-22 градус, бусад нутгаар 16-20 градус хүрч дулаарсан байна.
Салхи: Салхины хамгийн их хурд Гурванбулагт 28 м/с, Могодод 25 м/с, Бүрэгхангайд 24 м/с, бусад нутгаар 13-20 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сэлэнгэ, Булган, Бүрэгхангай, айхан, Хишиг-Өндөрт 10, Тэшиг, Рашаантад 8, Баян-Агт, Баяннуурт 7, Бугатад 2 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт Гурванбулагт хур тунадас ороогүй, бусад нутгаар 1-3 удаа 0.2-4.4 мм тунадас орсноос Тэшигт 4.4 мм, Бугатад 3.8 мм, Булган, Сэлэнгэд 2.6-2.9 мм, бусад нутгаар 0.2-1.7 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Тэшиг, Бугатад дунджаас ахиу, Сэлэнгэд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ 10 хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
- Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Булган, Баян-Агт, Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Дашинчилэн сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээд байна.
- МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа
2023-04-21
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-06-02 | 1970-01-01 | 4 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-05-22 | 1970-01-01 | 20 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2023-05-11 | 1970-01-01 | 23 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар/ | 2023-05-01 | 1970-01-01 | 31 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-04-11 | 1970-01-01 | 46 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-04-03 | 1970-01-01 | 41 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-03-21 | 1970-01-01 | 48 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 128 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 240 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 258 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1392 |