Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар/


2023 оны 4 дүгээр сарын III-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэн, Баяннуурт 8 градус, Орхон, Бүрэгхангай, Рашаантад 6 градус, бусад нутгаар 3-5 градус дулаан буюу Хангал, Сайхан, Баяннуурт дунджийн орчим, Булган, Бугат, Бүрэгхангай, Хишиг-Өндөрт олон жилийн дунджаас 1.1-2.2 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.3 градусаар хүйтэн байжээ. Агаарт үнэмлэхүй бага температур Могодод 11 градус, бусад нутгаар 7-10 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур Хутаг, Дашинчилэнд 26 градус, бусад нутгаар 21-25 градус хүрч дулаарсан байна.
Салхи: Салхины хамгийн их хурд Бүрэгхангайд 28 м/с, Могодод 24 м/с, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаантад 23 м/с, бусад нутгаар 12-20 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Гурванбулаг, Хишиг-Өндөрт 9, Бүүрэгхангай, Сайханд 8, Могодод 7, Сэлэнгэ, Булган, Рашаантад 6, бусад нутгаар 1-5 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт Дашинчилэнд хур тунадас ороогүй, бусад нутгаар 1-3 удаа 0.0-2.5 мм тунадас орсноос Тэшигт 2.5 мм, Бугатад 1.6 мм, Гурванбулагт 1.1 мм, Баян-Агт, Сайханд 1.0 мм, бусад нутгаар 0.0-0.8 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Тэшигт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.
Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар ихэнх нутгаар дунд үнэлгээтэй байгаа ба Гурванбулаг сумын нутгаар хэвийн байна.
Зураг 1. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал
/2023 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа
2023-05-01
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-06-02 | 1970-01-01 | 4 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-05-22 | 1970-01-01 | 20 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2023-05-11 | 1970-01-01 | 23 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар/ | 2023-04-21 | 1970-01-01 | 26 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-04-11 | 1970-01-01 | 46 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-04-03 | 1970-01-01 | 41 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-03-21 | 1970-01-01 | 48 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 128 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 240 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 258 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1392 |