Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар/


2023 оны 5 дүгээр сарын I-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэн, Баяннуурт 11 градус, бусад нутгаар 6-9 градус дулаан буюу Тэшиг, Баян-Агтад олон жилийн дунджаас 1.2 градусаар хүйтэн, Бугат, Хангал, Дашинчилэн, Баяннуурт дунджаас 1.1-1.8 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байжээ. Агаарт үнэмлэхүй бага температур Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 0.1-0.7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 20-26 градус, Баян-Агтад 19 градус дулаан байв.
Салхи: Салхины хамгийн их хурд Гурванбулаг, Могодод 28 м/с, Хишиг-Өндөр, Бүрэгхангайд 23-24 м/с, Сайханд 21 м/с, бусад нутгаар 12-20 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Гурванбулагт 8, Сэлэнгэ, Хишиг-Өнддөр, Баяннуурт 6, Булган, Сайхан, Могодод 5, бусад нутгаар 1-4 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-6 удаа 0.3-16.1 мм тунадас орсноос Тэшигт 16.1 мм, Бүрэгхангай, Хишиг-Өндөрт 12.5-12.8 мм, Сэлэнгэ, Хангал, Орхонд 8.4-9.6 мм, Бугат, Сайхан, Рашаантад 6.4-6.8 мм, бусад нутгаар 0.3-3.2 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Хутаг, Баян-Агт, Могод, Дашинчилэн, Баяннуурт дунджаас бага, Гурванбулаг, Рашаантад дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар дунд үнэлгээтэй байгаа ба Могод, Гурванбулаг сумын нутгаар хэвийн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа
2023-05-11
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-06-02 | 1970-01-01 | 3 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-05-22 | 1970-01-01 | 18 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар/ | 2023-05-01 | 1970-01-01 | 30 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар/ | 2023-04-21 | 1970-01-01 | 24 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-04-11 | 1970-01-01 | 44 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-04-03 | 1970-01-01 | 39 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-03-21 | 1970-01-01 | 47 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 127 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 240 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 258 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1392 |