Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар/


2023 оны 5 дүгээр сарын II-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэн, Баяннуурт 11 градус, бусад нутгаар 7-10 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2-4 градусаар хүйтэн байжээ. Гурванбулаг, Дашинчилэнд 0.4-0.7 градус дулаан, бусад нутгаар 1.0-4.2 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур Сэлэнгэ, Орхон, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуурт 21-22 градус, бусад нутгаар 18-20 градус дулаан байв.
Салхи: Салхины хамгийн их хурд Орхонд 24 м/с, Гурванбулагт 22 м/с, Сэлэнгэ, Могодод 21 м/с, бусад нутгаар 12-18 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сайханд 10, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Хишиг-Өндөрт 9, Тэшиг, Бүрэгхангай, Орхон, Баяннуурт 8, бусад нутгаар 2-7 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-6 удаа 0.7-12.7 мм тунадас орсноос Баян-Агт, Гурванбулагт 12.3-12.7 мм, Хангал, Рашаантад 9.7 мм, Тэшиг, Сайхан, Хишиг-Өндөрт 8.5-8.7 мм, Хутаг, Сэлэнгэд 5.5-5.8 мм, бусад нутгаар 0.7-3.8 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Хутаг, Сайхан, Могодод дунджийн орчим, Тэшиг, Хангал, Баян-Агт, Хишиг-Өндөр, Рашаантад дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.
Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар дунд үнэлгээтэй байгаа ба Гурванбулаг сумын нутгаар хэвийн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа
2023-05-22
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-06-02 | 1970-01-01 | 3 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар/ | 2023-05-11 | 1970-01-01 | 22 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар/ | 2023-05-01 | 1970-01-01 | 30 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар/ | 2023-04-21 | 1970-01-01 | 24 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар/ | 2023-04-11 | 1970-01-01 | 44 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар/ | 2023-04-03 | 1970-01-01 | 39 |
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/ | 2023-03-21 | 1970-01-01 | 47 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) | 2022-12-05 | 1970-01-01 | 128 |
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2022-10-20-ний байдлаар) | 2022-10-31 | 1970-01-01 | 240 |
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ | 2022-08-30 | 1970-01-01 | 258 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 1970-01-01 | 1392 |