Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-22 11:18:43

2023 оны 7 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Орхон, Дашинчилэн, Баяннуурт 21-22 градус, бусад нутгаар 18-20 градус дулаан буюу Бугат, Хангал, Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэнд олон жилийн дунджаас 1.1-1.4 градусаар дулаан бусад нутгаар дунджийн орчим байжээ. Агаарын температур өдөртөө Дашинчилэн, Баяннуурт 33-34 градус, Хутаг, Сэлэнгэ, Орхон, Гурванбулаг, Рашаантад 31-32 градус, бусад нутгаар 28-30 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 6-12 градус дулаан байлаа.    

Салхи: Салхины хамгийн их хурд борооны өмнө салхи түр зуур Гурванбулагт 20 м/с, Бүрэгхангай, Хишиг-Өндөрт 18 м/с, бусад нутгаар 11-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Гурванбулагт 5, бусад нутгаар 1-4 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-7 удаа 8.1-57.1 мм тунадас орсноос Бугатад 57.1 мм, Хутаг, Баян-Агт, Булганд 43.1-45.5 мм, Хишиг-Өндөрт 31.7 мм, Тэшиг, Сэлэнгэ, Бүрэгхангайд 25.1-28.8 мм, бусад нутгаар 8.1-19.2 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулбал Тэшиг, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаантад дунджийн орчим, Хутаг, Булган, Баян-Агт, Бугат, Бүрэгхангайд дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

Ургамал: Зуншлагын байдал 7 дугаар сарын 20-ны байдлаар Баяннуурын зарим хэсгээр дунд, бусад нутгаар сайн үнэлгээтэй байна.

   

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2023-07-21

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 2
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 56
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 61
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 73
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 73
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 85
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 204
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 167
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 302
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 616
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1580