Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-02-21 09:54:03

2024 оны 1 дүгээр сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Тэшигт 21 градус, Орхон, Баяннуурт 20 градус, Баян-Агт, Бүрэгхангай, Рашаантад 13-14 градус, бусад нутгаар 15-19 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 1.4-6.4 градусаар дулаан байжээ.

Агаарын температур өдөртөө Баян-Агт, Могод Рашаант сумын нутгаар 0.6-4.4 градус дулаан, бусад нутгаар 0.5-10.4 градус хүйтэн байсан бол шөнөдөө Тэшиг, Орхон, Баяннуурт 30-31 градус, Бүрэгхангайд 23 градус, бусад нутгаар 25-29 градус хүйтэн байв. Агаарын температур -30 градусыг давж Орхонд 2, Тэшиг, Баяннуурт тус бүр 1 өдөр хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Гурванбулагт 17 м/с, бусад нутгаар 6-12 м/с хүрч салхилсан байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Сэлэнгэд 3, Могодод 2, Сайхан, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуурт тус бүр 1 өдөр байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 3-6 удаа 0.2-5.4 мм цас орсноос Рашаантад 5.4 мм, Бугатад 4.0 мм, Орхон, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 3.3-3.6 мм, Баян-Агт, Булган, Хишиг-Өндөрт 2.0-2.6 мм, Хангалд 0.2 мм, бусад нутгаар 1.2-1.9 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хангалд дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу оржээ. 

Цас: 1 дүгээр сарын 20-ны байдлаар Дашинчилэнд 26 см, нягт нь 0.33 гр/см3, хөрийн зузаан 16-28 см, Рашаантад 25 см, нягт нь 0.22 гр/см3, хөрийн зузаан 4-10 см, Баяннуурт 23 см, нягт нь 0.23 гр/см3, хөрийн зузаан 4-10 см, Гурванбулаг 16 см, нягт нь 0.32 гр/см3, хөрийн зузаан 5-7 см, Хангалд 14 см, нягт нь 0.21 гр/см3, хөрийн зузаан 1-3 см, Бугат, Баян-Агт, Могод, Хишиг-Өндөрт 10 см, нягт нь 0.14-0.24 гр/см3, хөрийн зузаан 1-16 см, Булган, Орхонд 8 см, нягт нь 0.13-0.16 гр/см3, хөрийн зузаан 1-3 см, Бүрэгхангайд 7 см, нягт нь 0.11 гр/см3, хөрийн зузаан 2-3 см, Сэлэнгэд 6 см, нягт нь 0.17 гр/см3, бусад нутгаар 3-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ хунгарлаж шуурсан газартаа 40-60 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2024 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд 1 дүгээр сарын 20-ны байдлаар Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутгаар хөрлөж хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, Хангал, Хишиг-Өндөр сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-01-22

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 9
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 21
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-12-22 1970-01-01 34
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-12-11 1970-01-01 69
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2023-12-01 1970-01-01 61
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2023-11-21 1970-01-01 78
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2023-11-13 1970-01-01 66
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар/ 2023-11-01 1970-01-01 98
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-10-23 1970-01-01 95
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 144
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 112
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 259
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 528
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1529