Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны зуншлагын тойм

Шинэчлэгдсэн: 2019-12-09 08:14:27

2017 оны зуншлагын тойм

Агаарын температурын сарын дундаж 6 дугаар сард ихэнх нутагт 17,6-20,5 градус, Дашинчилэн, Орхон, Баяннуурт 21,3-22,7 градус дулаан, 7 дугаар сард ихэнх нутагт 20,6-25,1 градус, Сэлэнгэ, Могод, Булган, Баян-Агт, Сайханд 19,7-20,4 градус дулаан, 8 дугаар сард нийт нутгаар 15,0-18,7 градус дулаан байлаа.   

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 6-7 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 1-5 градусаар дулаан байсан бол 8 дугаар сард Хутаг, Булган, Дашинчилэн, Хангалд олон жилийн дунджаас 1,6-2,9 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.         

Агаарын температур 30 градусыг давж 6 дугаар сард Хутаг, Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хишиг-Өндөр, Баяннуурт 10-15, бусад нутгаар 4-9 өдөр, 7 дугаар сард Хутаг, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 15-21, бусад нутгаар 5-14 өдөр халсан бол 8 дугаар сард Дашинчилэн, Баяннуурт 4, Хутаг, Орхон, Хишиг-Өндөрт 3, Тэшиг, Сэлэнгэ, Гурванбулагт 2, Могод, Булган, Бугат, Бүрэгхангай, Хангал, Рашаантад 1 өдөр халсан байна.

Хөрсний гадарга дээр өдөртөө 6-7 дугаар сард нийт нутгаар 60-68 градус, 8 дугаар сард ихэнх нутгаар 50-59 градус, Тэшиг, Дашинчилэн, Хишиг-Өндөрт 60 градус хүрч халсан байна.

Хур тунадас 6 дугаар сард ихэнх нутагт 24,8-54,2 мм, Гурванбулаг, Баян-Агт, Дашинчилэн, Баяннуурт 13,0-20,6 мм, 7 дугаар сард ихэнх нутгаар 34,2-66,1 мм, Тэшиг Гурванбулаг, Рашаантад 8,5-19,2 мм орсон бол 8 дугаар сард ихэнх нутгаар 90,8-156,9 мм, Баяннуур, Рашаантад 23,5-38,1 мм орсон.

Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 6 болон 7 сард ихэнх нутгаар дунджаас бага, 8 дугаар сард ихэнх нутагт дунджаас ахиу тунадас орсон байна.

Бэлчээрийн ургамал хаврын сүүлч гэхэд нийт нутагт цухуйсан бөгөөд ургалтын байдал Булган, Хишиг-Өндөр, Могод, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант сум болон Бугат, Бүрэгхангай, Орхон, Баяннуур сумын зарим газраар дунд, бусад нутгаар хэвийн байсан.

6 дугаар сарын сүүлч гэхэд бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 10 орчим хувьд сайн, 70 гаруй хувьд дунд зэрэг, 20 гаруй хувьд муу байсан бол 7 сарын сүүлч гэхэд зуншлага улам муудаж нутгийн 10 орчим хувьд сайн, 50 гаруй хувьд /Тэшиг, Хутаг, Хангал, Бугат, Булган, Баян-Агт, Орхон, Сайхан/ дунд зэрэг, 40 гаруй хувьд буюу Гурванбулаг, Могод сум болон Сайхан, Орхон сумын зарим, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын ихэнх нутгаар муу болсон. 8 дугаар сарын сүүлч гэхэд бэлчээрийн ургамлын ургалтын байдал бага зэрэг сайжирч нутгийн 20 гаруй хувьд сайн, 60 орчим хувьд /Хутаг, Булган, Бугат, Баян-Агт, Орхон, Сайхан, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр/ дунд зэрэг, 20 гаруй хувьд буюу Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын ихэнх нутгаар муу үнэлгээтэй байсан.

Бэлчээрийн ургамлын ургац 8 дугаар сарын 25-ны байдлаар Сэлэнгэ, Тэшиг, Хутаг, Булган, Баян-Агт, Бугатад 2,0-3,0 ц/га, Хангал, Могод, Бүрэгхангай, Дашинчилэнд 1,1-1,9 ц/га, бусад нутгаар 0,3-1,0 ц/га байсан.    

Энэ зуны эхээс дунд үеийг дуустал буюу 6-7 дугаар саруудад ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас бага, агаарын температур дунджаас дулаан, мөн ихэнх нутагт хөрсний гадарга дээр өдөртөө 40 градусыг давж халсан ба зарим үед 61-68 градус хүрч халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, бэлчээр гандах нөхцлийг бүрдүүлсэн. Гангийн байдлыг үнэлэхэд /ЗГ-ын 286-р тогтоолын дагуу/ 6 дугаар сарын 30-ны байдлаар 4 сумдын нутгаар гантай, 11 сум гандуу байсан бол, 7 дугаар сарын сүүлч гэхэд гантай нутгийн хэмжээ нэмэгдэж 9 сумын нутгаар буюу Гурванбулаг, Могод сум болон Сайхан, Орхон сумын зарим, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын ихэнх нутгаар гантай, Тэшиг, Хутаг, Хангал, Бугат, Булган, Баян-Агт, Орхон, Сайхан сумын нутгаар гандуу байсан. 

 

Тойм бичсэн: ХААЦУ-н ерөнхий технологич Э.Сарантуяа

2017-09-05

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ 2019-11-28 1970-01-01 19
10 ХОНОГИЙН ТОЙМ 2019-10-21 1970-01-01 121
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 251
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2019-03-29 1970-01-01 240
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ 2018-08-30 1970-01-01 580
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 602
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-12-08 1970-01-01 595
ДААЦЫН МЭДЭЭ 2017-08-29 1970-01-01 667
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-27 1970-01-01 510