Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-19 19:00:48

Агаарын дундаж температур сарын дундаж аймгийн нийт нутгаар 3 дугаар сард Хишиг-Өндөр, Булганд олон жилийн дунджийн орчим, Хутаг, Орхонд 1.3-6.9 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.3-4.4 градусаар дулаан, 4, 5 дугаар сард нийт нутгаар 1.0-5.6 градусаар дулаан байлаа.

Хур тунадасны хувьд 3 сард Тэшиг, Могод, Хангал, Хишиг-Өндөрт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу, 4, 5 дугаар сард ихэнх нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

2 дугаар сарын сүүлчээр нийт нутгаар битүү цастай байсан бол 3 дугаар сарын сүүл гэхэд цастай нутгийн хэмжээ 20% болж буурсан.  

Салхины хурд 3 сард Могодод 16м/с, Гурванбулаг, Дашинчилэнд 14м/с, бусад нутгаар 5-12м/с байсан. 4 сард салхины их хурд Булган, Сэлэнгэ, Могод, Гурванбулаг, Бүрэгхангай, Дашинчилэнд 20-28м/с, бусад нутгаар 14-18м/с, 5 сард Булган, Сэлэнгэ, Могод, Гурванбулаг, Бүрэгхангай, Баяннуурт 20-29м/с, бусад нутгаар 11-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан. Хаврын саруудад 10м/с-ээс их салхитай өдөр Гурванбулагт 66, Хутаг, Сэлэнгэ, Могод, Булган, Бүрэгхангай, Рашаантад 35-46, Тэшиг, Дашинчилэнд 25-29, бусад нутгаар 5-12 өдөр байв.  

Өвөлдөө ихэнх нутгаар цас ихтэй зудтай байснаас мал хавартаа ядруу байж ядруу болон мөл малын хорогдол их гарч мал хаваржилтын байдал хүнд байлаа.   

Хавар ихэнх нутгаар бэлчээрийн ургамал хугацаандаа цухуйсан боловч 4, 5 дугаар сард дунджаас бага тунадас орсны дээр салхи ихтэй байсан бэлчээрийн ургамлын ургалтанд муугаар нөлөөлж 5 дугаар сарын 31-ны байдлаар аймгийн нийт нутгийн 40 гаруй %-д нь бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн, бусад нутгаар дунд буюу гандуу байлаа.

 

Мэдээ гаргасан: Инженер Э.Сарантуяа

2017-06-09

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 85
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 46
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2019-03-29 1970-01-01 39
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ 2018-08-30 1970-01-01 343
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 462
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-12-08 1970-01-01 503
2017 оны зуншлагын тойм 2017-11-15 1970-01-01 411
ДААЦЫН МЭДЭЭ 2017-08-29 1970-01-01 567